ОФФШОРТОЙ ГЭХ С.БАЯР СҮ. БАТБОЛД НАРЫГ АТГ ШАЛГАЖ БАЙНА


Улсын Их Хурлын гишүүн Сүхбаатарын Батболд нь оффшор бүсэд бүртгэлтэй "Бату Майнинг Лимитед" компанид хөрөнгө оруулалт хийж байсан. Мөн татвар төлөхөөс зайлхийсэн гэх утгатай мэдээлэл хэд хэдэн хэвлэлийн хуудсанд гараад байгаа билээ. Мөн сэтгүүлч Мөнхбаясгалангийн хийдэг Цензургүй сурвалжлага нэвтрүүлгээр уг асуудлыг хөндөн тавьсан байдаг. Энэхүү нэвтрүүлэгт Сү.Батболд нь үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн байж болзошгүй гэх таамаглалыг дэвшүүлсэн гэхэд болно. Мөн тус нэвтрүүлгийн бас нэг дугаарт Монгол улсын Ерөнхий сайд асан Санжийн Баяр нь 2007 оны 11 дүгээр сарын 22-ны өдрөөс 2009 оны 10 дугаар сарын 28-ны өдрийг хүртэлх хугацаанд Ерөнхий сайдын албан тушаалыг хашиж байхдаа хөрөнгөө их хэмжээгээр нэмэгдүүлж үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн байх магадлалтай талаар ч дурдсан байдаг. Энэ бүх асуудлыг хууль хяналтын байгууллага өнөөдрийг хүртэл шалгахгүй байгаа талаар иргэд гомдлох болсон. Харин саяхан Нийслэлийн прокурорын газраас дээрх хоёр эрхэмд холбогдох асуудлыг шалгах шийдвэрт хүрсэн байна. Энэ хүрээнд Авлигатай тэмцэх газраас дээрх эрхмүүдийн нэр холбогдсон хэргийг шалгах ажлыг эхлүүлэхээр болжээ. Ялангуяа хэвлэл мэдээллийн хэрэгслээр гараад байгаа Сү.Батболд, С.Баяр нарын асуудал нв гэмт хэргийн шинжтэй үйлдэл байгаа эсэхийг шалгуулахаар хэрэг нээж, мөрдөн шалгах ажиллагаа явуулахаар Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэст шилжүүлсэн байна.

УИХ-ын гишүүн Сү.Батболдын хувьд гишүүний халдпашгүй дархан эрхээр хамгаалагдаж байгаа. Түүнийг Авлига авсан гэдгийг газар дээр нь л харж баривчлаагүй бол хэрэгт шалгах боломж тун хомс. Зөвхөн нэр төдий шалгаад өнгөрөх эрсдэлтэй.

Харин Ерөнхий сайд асан С.Баярын хувьд элчин сайдаар ажиллаж байна. Түүний хувьд элчин сайдаас чөлөөлөгдөх хүсэлтээ Засгийн газарт өгсөн. Засгийн газрын өчигдрийн хуралдаанаар уг асуудлыг хэлэлцэн, хүсэлтийг нь хүлээн авахаар болсон билээ. Ийм нөхцөлд С.Баярыг байцаах, шалгах боломж нээгдэж мэднэ.

Дашрамд сонирхуулахад С.Баяр, Сү.Батболд нар нь МАН дотор нэг фракцын төлөөлөл гэж явдаг. Ялангуяа энэ хоёр эрхэм бол фракцын хүрээнд маш нягт уялдаа холбоотой ажилладаг гэхэд болно. Учир нь С.Баяр 2007 онд МАН-ын дарга болсон. Үүний дараа 2009 онд биеийн байдал муудсан гэдэг шалтгаанаар ажлаа хийхээс татгалзаж, 2010 онд Сү.Батболд Ерөнхий сайд болж, мөн МАН-ын дарга болж байлаа. Нэг үгээр хэлбэл С.Баяр өөрийн бүх эрх мэдлээ Сү.Батболдод найр тавин шилжлүүлж байсан юм.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 9 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 11 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 12 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 13 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан Өчигдөр
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18