Б.ХУРЦЫН АСУУДЛААР НАЙМАН ИРГЭНИЙ ГОМДЛЫГ СУДАЛЖ БАЙНА


Б.ХУРЦЫН АСУУДЛААР НАЙМАН ИРГЭНИЙ ГОМДЛЫГ СУДАЛЖ БАЙНА

ТЕГ-ын дарга асан Б.Хурцыг БНСУ-д Элчин сайдаар томилох асуудлыг УИХ хэлэлцэж байгаа. Б.Хурцын асуудлаар томилгооны сонсгол явуулах саналыг Ж.Батзандан нарын нэр бүхий 20 гишүүн УИХ-ын даргад өргөн барьсан. Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооноос уг асуудлаар хуралдсан ажлын хэсгийн дүгнэлтийг сонсоод, Тусгай хяналтын дэд хороо болон Өргөдлийн байнгын хороонд шилжүүлсэн билээ. Харин өчигдөр Өргөдлийн байнгын хорооны хуралдаанаар Б.Хурцтай холбоотой өргөдлийг хэлэлцэх байсан боловч хойшиллоо. Харин өргөдлийн байнгын хороонд Б.Хурцтай холбогдуулан найман иргэн гомдол гаргажээ. Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооноос Б.Хурцтай холбоотой асуудлаар иргэдээс ирүүлсэн өргөдлийг өргөдлийн байнгын хороогоор шийдүүлэхээр шилжүүлсэн байна. Тус хороо иргэдийн өргөдлийг судалж байгаа юм. Иргэдээс ирсэн гомдлыг нэрлэх боломжгүй учир нь хувь хүний нууцтай холбоотой учраас ийнхүү нууцалжээ. Энэ асуудлаар нээлттэй хэлэлцүүлэг зохион байгуулах эсэхийг шийдээгүй байна. Учир нь өргөдөл шүүхээр шийдвэрлэгдсэн асуудал, зарим нь хувь хүний нууцтай холбоотой асуудал үүсч байна. Хэрвээ нээлттэй хэлэлцүүлэг явуулах бол 900 хүний гарын үсэг цугуулах ёстой гэсэн хуулийн заалт байгаа. Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооноосөргөдлийн байнгын хороонд асуудлыг шилжүүлээд долоо хонож байна. Хуулиараа 30 хоногийн дотор судлах хугацаатай байдаг байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 9 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 11 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 12 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 13 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан Өчигдөр
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18