Б.ЖАВХЛАН: ЗЭЭЛИЙН ХҮҮ БУУРУУЛАХ МӨНХИЙН ХҮЛЭЭЛТ ДЭЭР УЛС ТӨРИЙН ТОГЛОЛТ ЯВАГДАЖ БАЙНА


Төв банкны бие даасан байдлыг ганц ерөнхийлөгчийн шийдвэр гаргах түвшинд ойлгож болохгүй. Манай нэг гаж тогтолцоо бол УИХ, төв банк хороондын харилцаа. Ерөөсөө төв банкны ерөнхийлөгчийг улс төрчид дуудаж авчраад, ханш өндөр байна, тэд болго гэж загнаад л, валютын нөөцийг нь гаргаж ирээд гөвчихдөг.

Одоо жишээ нь зээлийн хүүг төв банкааг тогтоолгоно гээд л байна. Энэ бол миний зүгээс харахад зүгээр л хийрхсэн улс төр. Өөрөөр хэлбэл, энэ байдал яг энэ хэвээрээ үргэлжлээд байх юм бол үндсэндээ бид 20 гаруй жил замнасан зах зээлээсээ ухарч, үүнийг хүчээр тогтоодог төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засагруугаа буцаж байгаагаас ялгаагүй гэсэн үг шүү дээ.

Одоо бол зээлийн хүү бага байлгахыг хүсдэг олон нийтийн мөнхийн хүлээлт дээр улс төрийн тоглолт явагдах гэж байна. Энэ бол маш аюултай. Эцэст нь дахиад л иргэд хохирно. Төв банкыг бие даасан, хараат бус байлгана гэдгийн гол агуулга нь үүнд л байгаа юм. Улс төрөөс л ангид байх хэрэгтэй байна. Улс төрчдийн оролцоогүй байлгах хэрэгтэй байна. Яагаад гэвэл тэд мөнгөний бодлогын хэрэгслийнх нь түвшинд оролцох гээд байдаг. Энэ байдлыг хуулиар хааж өгөх хэрэгтэй байгаа юм.

Тэгж байж л ард түмэнд таалагдах гэсэн санаачлагуудыгулс төрчид гаргах эрхгүй болно. Тэгэхийн тулд төв банкны Ерөнхийлөгчийн шийдвэр амь бөхтэй байх ёстой. Нэгэнт тэр хүнийг ерөнхийлөгч гэж томилогдсон учраас шийдвэрээ гаргана. Шийдвэр нь хүчтэй байх ёстой. Төв банкны шийдвэрийг коллегийнзарчмаар гаргадаг болно гэж байгаа. Энэ бол сайн туршлага мөн.

Гэхдээ хамгийн сайн туршлага бас биш. Америк бол мөнгөний бодлогын зөвлөл дэх гишүүд нь бараг бүгд ижил, тэгш эрхтэйгээр хуралдаа оролцож, шийдвэр гаргаж болдог. Гэтэл манай улс төрийн соёлын түвшин өөр. Төв банкны хуулийн өөрчлөлтөөр орж ирж байгаа нэг зүйл нь Мөнгөний бодлогын зөвлөлийнгтшүүдийг УИХ-аас томилно гэж байгаа.

Хэрвээ УИХ-аас ямар нэгэн лобби ороод, тэнд ямар нэгэн өөр сонирхолтой эдийн засгийн бүлэглэлүүдийн төлөөлөл ороод ирчихвэл төв банкны шийдвэрт сөргөөр нөлөөлөх аюултай. Гэтэл бас өнөөгийн нөхцөлд Төв банкны Ерөнхийлөгч дангаараа шийдвэр гаргах нь эрсдэлтэй, зөвлөлийн гишүүдийн саналаар шийддэг байх ч эрсдэлтэй. Гэхдээ бид мөнгөний бодлогын шийдвэр олонхиороошийддэхбайх чиглэл рүү явах ёстой. Өнөөдрийн тухайд энэ өөрчлөлтийг хийгээд явах нь зөв л гэж хэлье. Туйлын зөв гэж хэлж чадахгүй. Цаг хугацаа харуулах байлгүй дээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 8 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 10 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 11 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 12 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан Өчигдөр
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18