Х.БАТ-ЯЛАЛТ ХУУЛЬ ЗҮЙН САЙД Ц.НЯМДОРЖИЙН ТАЛААР ЦАГДААД ГОМДОЛ ГАРГАВ


Шүүх бусдыг шүүж байсан уу гэхээс шүүхийг шүүх тухай ойлголт ер нь л байгаагүй юмдаг. Түүхэнд гээд хэлчихсэн ч хэтрүүлсэн болохгүй биз. Харин 10 жилийн өмнө яг өдийд нэг хийтэй нөхөр гэнэт л “ШҮҮХИЙГ ШҮҮХ" тухай бүтэшгүй, бодит нөхцөл байдалд нийцэсгүй этгээд зүйл ярьсаар гарч ирсэн түүх хэвлэлийн хуудаснаа бичигдэн үлджээ. Хэн гэж эрхэм, яагаад ийнхүү шүүхийг шүүх болов гэдгийг өдий хүртэл сонирхсон хүн ховор биз. Түүний ярьж, хэлж байгааг ч ухаад бодох сэтгэл бидэнд байгаагүй. Гэхдээ л тэр эрхэм голтой зүйл ярьдаг. Гэхдээ өдийг болтол ярьсан..., одоо ч ярьсаар л байгаа. Харин сүүлийн үед ТЕГ-ын дарга Б.Хурц, Хууль зүйн сайд Ц.Нямдорж нартай холбоотой олны анхаарал татсан мэдээллүүд ар араасаа хөврөх болсон. Ямартай ч энэ хоёр эрхмийн хэн нь үнэн, хэн нь худал яриад байгаа нь мэдэгдэхгүй байгаа.

Нэг нь МУ-ын Үндэсний аюулгүй байдлыг сахин хамгаалах үүрэг бүхий хариуцлагатай албаны хүн, харин нэг нь насаараа хууль зүйн салбарт удирдах албан тушаал хашсан, шийдвэр гаргах түвшний хүн. Хамгийн ноцтой нь олон жилийн туршлагатай эрхэм гадны тагнуулын байгууллагад элссэн тухай мэдээлэл. Хэрвээ үнэн бол улс оронд аюултай. Гэвч үүнийг эрхэм сайд үгүйсгэсээр өдийг хүрч буй. Тэгвэл энэ хоёр эрхмийн хэрүүлийн дунд олон нийтэд сайн хуульч, шударга хуульч, зөв зүйл ярьдаг гэдгээрээ нэлээд танил болсон эрхэм хуульч, судлаач Х.Бат-Ялалт гараад ирэх нь тэр. Хууль зүйн салбарыг 36 жилийн турш “атгаж" байгаа Ц.Нямдорж түүнийг тагнуулын байгууллагад ажиллаж байсан гэдгийг нь хамгийн сүүлд орсон Цензургүй ярилцлага нэвтрүүлэгт онцлон хэлсэн байдаг. Иргэдийн Шударга Шүүх ТББ-ыг үүсгэн байгуулж, хууль, шүүхийн байгууллагад хэлмэгдэж яваа ядарсан иргэдэд тусалдаг гэдэг тодотголыг зүүгээд байгаа Х.Бат-Ялалт үнэхээр тагнуул уу, эсвэл Ц.Нямдорж худал хэлэв үү? гэдэг нь эргэлзээтэй.

ТББ-ын хувьд ашгийн бус байгууллага. Гэвч энэхүү байгууллага өдийг хүртэл оршин тогтносоор байгаагийн цаад нууц нь магадгүй Х.Бат-Ялалтын ажилтай холбоотой ч байж мэдэх юм. Яагаад өдийг хүртэл энэ эрхэм нэг л байрандаа ийнхүү олон жилийн турш явав гэдгийг Ц.Нямдорж сайдын мэдээллээс хойш эрхгүй бодох болсоныг нуух юун. Хэрвээ Х.Бат-Ялалт гэх эрхэм тагнуулын байгууллагад ажилладаг байсан бол яагаад өдийг болтол ийнхүү олон нийтийн зовлон, зүдгүүртэй зууралдаж, өсөх ч үгүй, дэвжих ч үгүй ийнхүү нам гүмхэн явал гэдэг бас ч сонирхолтой..! Ямартай ч Х.Бат-Ялалт гэх эрхмийг Цагдаагийн байгууллагад ажиллаж байсан гэдгийг нь мэдэхээс тагнуулд ажиллаж байсан гэж миний хувьд сонсоогүй юм байна. Ц.Нямдоржийн үнэн байвал Х.Бат-Ялалт яагаад тагнуулын байгуулагад ажиллаж байснаа нуув? Түүний цаад санаа нь юу вэ? гэх асуултууд хүртэл ар араасаа хөврөнө.

Шүүх бусдыг шүүж байсан уу гэхээс шүүхийг шүүх тухай ойлголт ер нь л байгаагүй юмдаг. Түүхэнд гээд хэлчихсэн ч хэтрүүлсэн болохгүй биз. Харин 10 жилийн өмнө яг өдийд нэг хийтэй нөхөр гэнэт л “ШҮҮХИЙГ ШҮҮХ" тухай бүтэшгүй, бодит нөхцөл байдалд нийцэсгүй этгээд зүйл ярьсаар гарч ирсэн түүх хэвлэлийн хуудаснаа бичигдэн үлджээ. Хэн гэж эрхэм, яагаад ийнхүү шүүхийг шүүх болов гэдгийг өдий хүртэл сонирхсон хүн ховор биз. Түүний ярьж, хэлж байгааг ч ухаад бодох сэтгэл бидэнд байгаагүй. Гэхдээ л тэр эрхэм голтой зүйл ярьдаг. Гэхдээ өдийг болтол ярьсан..., одоо ч ярьсаар л байгаа.

Харин сүүлийн үед ТЕГ-ын дарга Б.Хурц, Хууль зүйн сайд Ц.Нямдорж нартай холбоотой олны анхаарал татсан мэдээллүүд ар араасаа хөврөх болсон. Ямартай ч энэ хоёр эрхмийн хэн нь үнэн, хэн нь худал яриад байгаа нь мэдэгдэхгүй байгаа. Нэг нь МУ-ын Үндэсний аюулгүй байдлыг сахин хамгаалах үүрэг бүхий хариуцлагатай албаны хүн, харин нэг нь насаараа хууль зүйн салбарт удирдах албан тушаал хашсан, шийдвэр гаргах түвшний хүн. Хамгийн ноцтой нь олон жилийн туршлагатай эрхэм гадны тагнуулын байгууллагад элссэн тухай мэдээлэл. Хэрвээ үнэн бол улс оронд аюултай. Гэвч үүнийг эрхэм сайд үгүйсгэсээр өдийг хүрч буй. Тэгвэл энэ хоёр эрхмийн хэрүүлийн дунд олон нийтэд сайн хуульч, шударга хуульч, зөв зүйл ярьдаг гэдгээрээ нэлээд танил болсон эрхэм хуульч, судлаач Х.Бат-Ялалт гараад ирэх нь тэр.

Хууль зүйн салбарыг 36 жилийн турш “атгаж" байгаа Ц.Нямдорж түүнийг тагнуулын байгууллагад ажиллаж байсан гэдгийг нь хамгийн сүүлд орсон Цензургүй ярилцлага нэвтрүүлэгт онцлон хэлсэн байдаг. Иргэдийн Шударга Шүүх ТББ-ыг үүсгэн байгуулж, хууль, шүүхийн байгууллагад хэлмэгдэж яваа ядарсан иргэдэд тусалдаг гэдэг тодотголыг зүүгээд байгаа Х.Бат-Ялалт үнэхээр тагнуул уу, эсвэл Ц.Нямдорж худал хэлэв үү? гэдэг нь эргэлзээтэй. ТББ-ын хувьд ашгийн бус байгууллага. Гэвч энэхүү байгууллага өдийг хүртэл оршин тогтносоор байгаагийн цаад нууц нь магадгүй Х.Бат-Ялалтын ажилтай холбоотой ч байж мэдэх юм.

Яагаад өдийг хүртэл энэ эрхэм нэг л байрандаа ийнхүү олон жилийн турш явав гэдгийг Ц.Нямдорж сайдын мэдээллээс хойш эрхгүй бодох болсоныг нуух юун. Хэрвээ Х.Бат-Ялалт гэх эрхэм тагнуулын байгууллагад ажилладаг байсан бол яагаад өдийг болтол ийнхүү олон нийтийн зовлон, зүдгүүртэй зууралдаж, өсөх ч үгүй, дэвжих ч үгүй ийнхүү нам гүмхэн явал гэдэг бас ч сонирхолтой..!

Ямартай ч Х.Бат-Ялалт гэх эрхмийг Цагдаагийн байгууллагад ажиллаж байсан гэдгийг нь мэдэхээс тагнуулд ажиллаж байсан гэж миний хувьд сонсоогүй юм байна. Ц.Нямдоржийн үнэн байвал Х.Бат-Ялалт яагаад тагнуулын байгуулагад ажиллаж байснаа нуув? Түүний цаад санаа нь юу вэ? гэх асуултууд хүртэл ар араасаа хөврөнө.

Гэхдээ хуульч, судлаач Х.Бат-Ялалт хууль зүйн сайд өөрийг нь гүтгэсэн учраас хуулийн байгууллагад хандана гэдгээ мэдэгдэж, өргөдөл бичсэнээ өөрийнхээ фэйсбүүк хуудаснаа тавьсан харагдана билээ. Чухам энэ хоёр эрхмийн хэн нь гүтгэгч, хэн нь гүтгүүлэгч вэ гэдэг нь хэсэг хугацааны дараа тодорхой болох нь гарцаагүй болж байх шиг байна.

Эрхэм хуульчийн хувьд 10 жилийн өмнөөс эхлэн шүүхийг шүүж, ялзарч, доройтож, авлигад идэгдэж байгааг нь ярьж, өнөөдөр түүнийг ярьсан нотлогдов. Учир нь энэ олон жилийн турш хуулийн салбарт удирдах албан тушаалд ажиллаж байсан сайд Ц.Нямдорж шүүх ялзарсан гэдгийг өөрөө хэлнэ билээ. Тэгэхээр Х.Бат-Ялалт салбарын сайдад нь нотолж чаджээ гэж ойлгохоос өөр яах билээ.

Эх сурвалж: Намсрайн Цэндбат пэйж хуудас


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 8 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 10 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 11 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 12 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан Өчигдөр
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18