АГААРЫН БОХИРДЛЫГ БУУРУУЛАХАД 200 ГАРУЙ ТЭРБУМ ТӨГРӨГ ЗАРЦУУЛЖЭЭ


Улсын Их Хурлын Өргөдлийн байнгын хороо өчигдөр хуралдлаа. Хуралдаанаар агаарын бохирдол, түүний хор хохирлыг бууруулахад Засгийн газраас авч хэрэгжүүлж буй арга хэмжээний тайланг сонсох тухай асуудлыг хэлэлцсэн юм.Тус байнгын хорооноос 2017 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр Агаарын бохирдол, түүний хор хохирлыг бууруулах талаар Засгийн газарт чиглэл өгөх тухай тогтоол гаргасан. Үүнтэй холбогдуулан 2016 оны 12 дугаар сараас эхлэн нээлттэй хэлэлцүүлэг, уулзалт зохион байгуулсан төдийгүй хамгийн сүүлд Улаанбаатар хотод агаарын бохирдол хамгийн өндөр байдаг Сонгинохайрхан, Чингэлтэй дүүргүүдэд өнгөрсөн долоо хоногт газар дээр нь ажилласан. Утааны асуудлыг шийдэх бодлого боловсруулж ирсэн ч тодорхой үр дүнд хүрээгүйг өнөөдрийн бодит байдал тодорхой харуулж байна гэж хуралдааны эхэнд Байнгын хорооны дарга М.Оюунчимэг онцоллоо. Тэрээр Засгийн газарт 18 зүйлтэй чиглэл өгсний дагуу өнөөдөр ямар ажил хийгдсэн, цаашид ямар арга хэмжээ авах талаар өнөөдрийн хуралдаанаар холбогдох яамд, нийслэл болон төрийн бус байгууллага, иргэдийн төлөөллийг оролцуулж байна гэлээ.

Ингээд агаарын бохирдол, түүний хор хохирлыг бууруулахад авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар Байгаль орчин, аялал жуулчлалын дэд сайд Ц.Батбаяр илтгэл тавив. Тэрээр танилцуулгадаа, 2017 оны 11 дүгээр сард агаар дахь бохирдуулах бодисын сарын дундаж агууламжийг 2016 оны мөн үетэй харьцуулахад PM10 тоосонцор 38 мкг-аар буюу 20 хувиар, PM2.5 тоосонцор 26 мкг-аар буюу 17 хувиар, хүхэрлэг хийн агууламж 17 мкг-аар буюу 37 хувиар тус тус бага, азотын давхар исэл 4 мкг-аар буюу хувиар их байсан бол Агаарын чанарын стандартаас хүхэрлэг хий, PM2.5, PM10 тоосонцрын агууламж 1.1-2.5 дахин их байна.

"Агаар, орчны бохирдлыг бууруулах үндэсний хөтөлбөр", түүнийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг боловсруулан, хэрэгжүүлж байна. Хөтөлбөрийн хүрээнд байгальд ээлтэй, дэвшилтэт технологи бүхий дэд бүтэц байгуулах, утаа үйлдвэрлэгч яндангийн тоог бууруулах, орон нутгийг хөгжүүлж төвлөрлийг сааруулах, хууль, стандартуудыг мөрдүүлэх зэрэг цогц арга хэмжээ авч хэрэгжүүлэн, 2025 он гэхэд агаар, орчны бохирдлыг 80 хувиар бууруулах зорилт тавин ажиллаж байна. "Байгаль орчинд ээлтэй дэвшилтэт арга, технологи нэвтрүүлсэн иргэн, аж ахуйн нэгж, байгууллагыг урамшуулах журам" боловсруулж, Засгийн газрын 2017 оны 290 дугаар тогтоолоор батлаад байна. Уг журмаар эрчим хүч хэмнэж, байгалийн нөөцийг зохистой ашигласан иргэн, аж ахуйн нэгжид "Ногоон гэрчилгээ", бүтээгдэхүүн, үйлчилгээнд "Эко тэмдэг" олгох юм.

Шөнийн цахилгааны урамшуулалд 114'512 хэрэглэгч хамрагдаж, үүнд 3.3 тэрбум төгрөгийг зарцуулсан ба үүний дүнд тоосонцор, хүхэрлэг хийн хэмжээ 5-8 хувиар буурсан үзүүлэлт гарсан. Хөнгөлөлтийн хугацаанд шөнийн ачаалал 17% өссөн нь нийт хөнгөлөлт үзүүлсэн айл өрхийн 15 хувь нь цахилгаан халаагуур ашигласан гэсэн тооцоо гараад байна. Улаанбаатар хотын 6 дүүрэгт 63 агаарын дэд станц шинээр барьж, 6,363 шинэ хэрэглэгчийг цахилгааны эх үүсвэрт холбосон.

"Орчны эрүүл мэнд" үндэсний хөтөлбөрийг Засгийн газрын тогтоолоор баталж, томуу, томуу төст өвчнөөр өвчилсөн 5 хүртэлх насны хүүхдийн 30 төрлийн ууж хэрэглэх эмийг үнэгүй олгохоор шийдвэрлэлээ. Томуугийн эсрэг дархлаажуулалтыг зохион байгуулж, эрсдэлт бүлгийн нийт 200 гаруй мянган хүн хамрагдсан бол Сүхбаатар, Сонгинохайрхан, Баянзүрх дүүргийн 47'300 хүүхдэд уушгины хатгалгаа өвчний эсрэг вакцин хийгдээд байна.
Хотын нийтийн тээврийн үйлчилгээнд 1207 автобус ашиглагдаж байгаагийн 52 хувь нь 10 ба түүнээс дээш жилийн насжилттай байна. Япон Улсын буцалтгүй тусламжаар нийтийн тээврийн 24 автобусанд дизель хөдөлгүүрийн янданд суурилуулах тоосонцрын шүүлтүүр тавих туршилтын ажлыг явуулж, ирэх дөрөвдүгээр сард хүлээлгэж өгөхөөр ажиллаж байна.

НҮБ, Дэлхийн эрүүл мэндийн байгууллага, Уур амьсгалын өөрчлөлт, цэвэр агаарын эвслээс санаачилсан "Цэвэр агаар-амьдралын үндэс" санаачилгад анхны улс болон нэгдэж, Японы Засгийн газрын тусламжаар 2018 оны хоёрдугаар сараас эхлэн "Агаарын бохирдлыг бууруулах чадавхыг бэхжүүлэх төсөл"-ийн гуравдугаар үе шатыг хэрэгжүүлэхээр боллоо.

Ерөнхий сайд У.Хүрэлсүх нийслэлийн гэр хорооллын агаарын бохирдол их бүсүүдэд ажиллаж бага насны хүүхдийн эрүүл мэндийг хамгаалах зорилгоор агаарын чанарыг сайжруулах 1, 2 дугаар бүсэд орших бүх сургууль, цэцэрлэгийн танхим, эрүүл мэндийн байгууллагын хүүхдийн тасгийг агаар цэвэршүүлэгчээр хангахад 3,7 тэрбум төгрөгийг зарцуулахаар шийдвэрлээд байна гэлээ.

Танилцуулгатай холбогдуулан гишүүд асуулт асууж, санал хэлж, байр сууриа илэрхийлэв. Гишүүдийн хувьд агаарын бохирдол, түүний хор хохирлыг бууруулахад өнгөрсөн 10 жилийн хугацаанд 200 гаруй тэрбум төгрөг зарцуулаад байхад өнөөдөр утаа арилаагүй байна. Иймд утааг багасгахад зориулж гэрийн бүрээс, үүдний амбаар, зуух зэрэг эд материал худалдан авахад мөнгө зарцуулах бус харин бодлогын түвшинд шинэ арга зам хэрэгжүүлэх хэрэгтэйг онцолж байлаа. Түүнчлэн УИХ-ын гишүүн А.Сүхбат, газар төлөвлөлт, нүүрс угаах зэрэг асуудлууд хэрэгжихгүй байгаа учир тусгайлсан эрдмийн зөвлөл, ажлын хэсэг байгуулах шаардлагатай байна гэсэн санал хэлэв.

Мөн агаарын бохирдлыг бууруулахад зарцуулагдаж буй төсвийн жагсаалтыг нарийвчлан гаргах, төрийн бус байгууллагуудтай хамтран ажиллах, хариуцлага үүрүүлэх, ажлын хэрэгжилтийг тогтмол хянах орон тооны ажлын хэсэг байгуулах гэдэгт гишүүд санал нэгдэж, Байнгын хорооны хуралдааны тэмдэглэлээр Засгийн газарт чиглэл өгөхөөр тогтлоо гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
УДЭТ-ын бүтээл "Анна Каренина" жүжиг ОХУ-ын театрын тайзнаа тавигдана 49 минутын өмнө
Долоон настай охин цонхоороо унаж нас баржээ 2 цагийн өмнө
"Анна Каренина" жүжгийг ОХУ-ын театрын тайзнаа толилуулна 2 цагийн өмнө
Вьетнам улс монгол ямааны махаар дөрвөн төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна 3 цагийн өмнө
Голомт банк “Ногоон арилжааны банкны эвсэл”-д нэгдлээ 3 цагийн өмнө
Нийслэл, орон нутгийн номын сангийн ажилтнуудыг сонгуулийн боловсрол олгох сургагч багшаар бэлтгэнэ 3 цагийн өмнө
Улсын хэмжээнд 52 сум цагаан зудтай байна 3 цагийн өмнө
​МҮЭХ Ерөнхий сайдад багш, эмч нарын цалингийн нэмэгдэлтэй холбоотойгоор шаардлага хүргүүллээ 5 цагийн өмнө
Замын хөдөлгөөний ухаалаг системийн үр дүнд оргил ачааллын үргэлжлэх хугацаа нэг цагаар багассан 5 цагийн өмнө
10.558 литр архи устгалд оруулжээ 5 цагийн өмнө
ОУХМ Б.Мөнх-Эрдэнэ алтан медалийн төлөө барилдана 6 цагийн өмнө
Морин хуур найрал хөгжмийг Засгийн газрын шийдвэрээр цомхотгож байна 7 цагийн өмнө
Хулгайд алдагдсан автобусыг замын хөдөлгөөний ухаалаг камерын системээр олжээ 8 цагийн өмнө
Хаврын саруудад салхины хурд нэмэгдэж, шороон шуурганы давтагдал их байна 8 цагийн өмнө
Өчигдөр ​цагдаагийн байгууллагад 1871 дуудлага бүртгэгджээ 9 цагийн өмнө
Нийслэлд 2.5 тонн өвс байршуулсан байна 9 цагийн өмнө
ГХЯ: Нипах вирус бүртгэгдсэн бүс нутгаар зорчихгүй байхыг анхааруулж байна 9 цагийн өмнө
Хэнтий аймаг 40 багшийг 120 сая төгрөгөөр урамшууллаа 9 цагийн өмнө
Нийслэлд -15 градус хүйтэн 9 цагийн өмнө
Оюунлаг сургууль ISO 21001:2025 стандартыг Монгол Улсад анх удаа авлаа Өчигдөр