СУРГУУЛЬ, ЦЭЦЭРЛЭГИЙН АНГИ, ТАНХИМИЙГ АГААР ШҮҮГЧЭЭР ХАНГАНА


Засгийн газрын ээлжит бус хуралдаан 12 дугаар сарын 1-нд болж дараах шийдвэрүүдийг гаргалаа.

Орчны бохирдлыг бууруулах үндэсний хорооны дарга, Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх өчигдөр нийслэлийн утаа хамгийн ихтэй бүс болох Баянхошуу, Дэнжийн мянга зэрэг дөрвөн бүсэд ажиллаж, өнөөдөр Засгийн газрын ээлжит бус хуралдаан зарлан хуралдууллаа.

Тус хуралдаанаас нийслэлийн сургууль, цэцэрлэгийн анги, танхим болон эмнэлгүүдийн хүүхдийн тасгийг агаар шүүгчээр иж бүрэн хангахад зориулж Засгийн газраас дөрвөн тэрбум төгрөгийн санхүүжилтийг шийдвэрлэлээ.

Худалдан авах ажиллагааг шуурхай зохион байгуулахыг Нийслэлийн Засаг даргад даалгаж, хяналт тавьж ажиллахыг Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбатад даалгалаа. Засгийн газрын дараагийн хуралдаанд агаар шүүгчээр хангах ажлыг хэрхэн зохион байгуулах талаар асуудал оруулах, энэ сарын 15 гэхэд ажил эхэлсэн байх учиртай гэдгийг анхаарууллаа.

Мөн иргэд өөрсдийн болон үр хүүхдийнхээ эрүүл мэндийг хамгаалж, амны хаалт /маск/ зүүж хэвших, маск зүүх аяныг өрнүүлж, зохион байгуулах нь зүйттэй гэж Ерөнхий сайд үзэж байна.

С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэргийн зарим материалыг нууцын зэрэглэлээс гаргалаа

УИХ-ын С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэргийн материалыг нууцын зэрэглэлээс гаргах асуудлыг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцлээ. Энэ асуудлаар Хууль, зүй дотоод хэргийн сайд Ц.Нямдорж, мэдээлэл хийлээ. Тэрээр,

-УИХ-ын гишүүн С.Зоригийн амь насанд халдсан хэрэгт холбогдуулж, гурван иргэнд ял шийтгэл хүлээлгээд байгаа. Энэ гурван иргэнтэй холбогдолтой 14926 хуудас бүхий хавтаст хэргийг нууцын зэрэглэлээс гаргалаа. Гүйцэтгэх ажлын эх сурвалжтай холбоотой 74 хуудас бүхий материал нууцын зэрэглэлд үлдлээ. Мөн захиалагчийг эрэн сурвалжлах чиглэл бүхий хэрэг энэ үндсэн хэргээс тусгаарлагдаж энэ чиглэлээр нь хуулийн байгууллага шалгалтаа үргэлжлүүлж байна гэсэн мэдээлэлтэй байна.

Энэ хэргийг нууцаас гаргаснаар хэрэгтэй танилцах болон өмгөөлөгч нар нь үйл ажиллагаагаа явуулах хүрээ нь илүү нээлттэй болох юм гэж Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж хэллээ гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 7 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 9 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 11 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 11 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан Өчигдөр
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18