Засгийн газрын ээлжит бус хуралдаан болж байна. Зориг агсны аллагын хэрэгтэй холбоотой 15,000 орчим хуудас бүхий хавтаст хэргийн материалыг хэсэгчлэн нууцын зэрэглэлээс гаргахаар шийдвэрлэлээ. ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж энэ талаар дөнгөж сая мэдээлэл хийлээ. Хавтаст хэргийн материалаас 74 хуудсыг нууц хэвээр үлдээхээр болсон байна. Гэхдээ улсын нууцаас гаргах эсэх асуудлыг Засгийн газар дангаараа шийдэхгүй. Одоо УИХ-аар хэлэлцүүлэх юм.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна