АСЕМ-ТАЙ ХОЛБООТОЙ НИЙТ 14.8 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ЗӨРЧИЛ ИЛЭРЧЭЭ


"Ази, Европын дээд түвшний 11 дүгээр уулзалт "АСЕМ"-ыг зохион байгуулсан үйл ажиллагаа, түүний гүйцэтгэл, үр дүн"-д хийх эрсдлийн аудитын нээлтийн үйл ажиллагаа өнөөдөр Үндэсний аудитын газарт боллоо.

Тус үйл ажиллагаанд Монгол Улсын Ерөнхий аудитор Д.Хүрэлбаатар, Үндэсний аудитын газрын Санхүүгийн аудитын газрын захирал бөгөөд Тэргүүлэх аудитор Ц.Наранчимэг, Үндэсний аудитын газрын Чанарын баталгаажуулалтын албаны аудитын менежер Л.Одгэрэл, БХБЯ, СЯ, БСШУСЯ, ГХЯ, ХХААХҮЯ, БОАЖЯ, БХЯ, ХЗЯ, НЗДТГ, ИНЕГ, ТЕГ, ТТХГ, "МИАТ" зэрэг байгууллагын төлөөлөгчид, хэвлэл мэдээллийн байгууллагууд оролцлоо.

Тус эрсдлийн аудитын зорилт нь "АСЕМ"-ыг зохион байгуулсан үйл ажиллагаа, түүний гүйцэтгэл, үр дүнд аудит хийж, зөвлөмж боловсруулан холбогдох байгууллага, албан тушаалтанд танилцуулахад чиглэх бөгөөд төрийн болон хувийн хэвшлийн байгууллагуудыг хамруулах юм.

Ази, Европын дээд түвшний 11 дүгээр уулзалт "АСЕМ"-ын талаарх үндсэн мэдээлэл:

АСЕМ нь 1996 онд 26 гишүүнтэйгээр үйл ажиллагаагаа эхэлсэн бөгөөд өнөөдрийн байдлаар Ази, Европын 51 улс, хоёр олон улсын байгууллагыг нэгтгэсэн Засгийн газар хоорондын яриа хэлэлцээ, хамтын ажиллагааны албан бус үйл явц юм.

АСЕМ-ын яриа хэлэлцээ нь эрх тэгш харилцаа, харилцан хүндэтгэх зарчимд суурилах бөгөөд улс төр, эдийн засаг, нийгэм соёлын нийтлэг, тулгамдсан асуудлыг хэлэлцэн хоёр тивийн харилцааг ойртуулан бэхжүүлэх зорилготой.

АСЕМ-ын үйл ажиллагаа хоёр тивийн улс орнуудын харилцан сонирхсон бүхий л салбарыг хамардаг бөгөөд улс төр, эдийн засаг, нийгэм, соёлын салбарыг хамтын ажиллагааны гурван тулгуур гэж үздэг байна.

Монгол Улсын Ерөнхийлөгч 2008 онд БНХАУ-ын Бээжин хотноо болсон АСЕМ-ын дээд түвшний 7 дугаар уулзалтад анх оролцсон бөгөөд манай улс тус чуулга уулзалтаар гишүүнээр элссэн бөгөөд түүнээс хойш 2010, 2012, 2014 онд болсон дээд түвшний 8, 9, 10 дахь удаагийн уулзалтуудад тасралтгүй оролцсоор ирсэн байна.

Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотноо 2016 онд Ази, Европын дээд түвшний 11 дүгээр уулзалт болон дагалдах 9 хуралдааныг зохион байгуулжээ.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2014 оны 163 дугаар зарлигаар "АСЕМ"-ыг зохион байгуулах ажлыг удирдан зохион байгуулах, чиг үүргээр хангах Үндэсний Зөвлөлийг байгуулж, бүрэлдэхүүнийг нь баталсан байна. Үүнд:

Үндэсний зөвлөлийн дарга: Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг

Үндэсний зөвлөлийн дэд дарга: Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн

Үндэсний зөвлөлийн гишүүд:

  • Сангийн сайд Б.Болор
  • Сайд, ЗГХГ-ын дарга С.Баярцогт
  • Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э. Бат-Үүл
  • Ерөнхийлөгчийн аюулгүй байдал, гадаад бодлогын зөвлөх А.Баттөр
  • Ерөнхийлөгчийн Олон нийтийн харилцааны бодлогын зөвлөх А.Ганбаатар
  • УИХ-ын даргын Ахлах зөвлөх С.Ламбаа
  • Ерөнхий сайдын Ахлах зөвлөх Б.Дэлгэрмаа, Б.Батбаяр
  • Ерөнхий сайдын Олон нийттэй харилцах асуудал эрхэлсэн зөвлөх Ц.Мөнх төр
  • ҮАБЗ-ийн Ажлын албаны дарга О.Очиржав

Үндэсний зөвлөлийн нарийн бичгийн дарга:

  • ГХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Д.Ганхуяг

Тус үйл ажиллагаанд зориулж дараах эх үүсвэрээс хөрөнгө бүрдүүлж, зарцуулжээ. Үүнд:

  • Улсын төсвийн хөрөнгө
  • Нийслэлийн төсвийн хөрөнгө
  • Гадаадын хандив, тусламж
  • Хөгжлийн банкны хөрөнгө
  • Бусад эх үүсвэр

Тухайлбал, Гадаад харилцааны сайдын төсвийн багцад улсын төсвөөс 2015 онд 2.5 тэрбум, 2016 онд 21.1 тэрбум, нийт 23.6 тэрбум төгрөг батлагдсанаас 2015 онд 1.5 тэрбум, 2016 онд 19.3 тэрбум, нийт 20.8 тэрбум төгрөгийг зарцуулсан байна.

Гадаад харилцааны сайдын 2016 оны санхүүгийн тайлангийн аудитаар АСЕМ-тай холбоотой нийт 14.8 тэрбум төгрөгийн зөрчил илэрсэн. Тиймээс АСЕМ-д зориулж дээрх эх үүсвэрүүдээс зарцуулсан хөрөнгийн зарцуулалт, гүйцэтгэлд эрсдлийн аудит хийхээр болсон байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 7 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 9 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 11 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 11 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан Өчигдөр
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18