УИХ-ЫН ГИШҮҮН Ж.БАТЗАНДАН СЭТГҮҮЛЧИЙГ ГҮТГЭЖЭЭ


Ард түмний эх оронч, үндсэрхэг үзэл сэтгэхүйг ашиглан оффшор, авлига гэх мэт нийгмийн хамгийн эмзэг сэдвүүдийг барьж популизм хийхдээ гаршсан УИХ-ынгишүүн Ж.Батзандан энэ удаагийн сэдэв Б.Хурц болоод байгаа. Тэрбээр өчигдөр намын бүлгийн хэвлэлийн бага хурлын үеэр бүлгийн даргатайгаа зэрэгцэж суусан атлаа сэтгүүлчийн асуусан "бүлгийн дагын өрөөнд яг ву болсон юм" гэх асуултад хариулт өгөөгүй буюу нүд нь бүтэлзээд нэг ч үг дуграагүй. Харин хурлын дараа сэтгүүлчид түүнээс юу болсон талаар тодруулахад "Бүлгийн дарга худлаа яриад байна" хэмээн нэг ёсондоо бүлгийн даргынхаа ар нурууруу хээвнэг "хутга зоосон" мэдэгдэл хийсэн. Уг нь түүний хэлээд байгаа үнэхээр л үнэн юм бол тэрбээр бүлгийн даргынхаа хажууд сууж байхдаа улаан нүүрэн дээр нь худлаа яриад байгааг нь хэлчих боломжтой байлаа. Гэвч тэр тэгсэнгүй. Түүгээр ч барахгүй. Ярилцлага өгөөд зогсож байхдаа сэтгүүлчийг гүтгээд авсан байх юм. Тодруулбал, ярилцлага авахын өмнө нэгэн сэтгүүлч "Б.Хурцыг олонхоороо шийдээд дэвшүүлэн "зайлуулж" байхад та ганцаараа дийлэх үү" хэмээн асуусан байна. Гэтэл эрхэм попчин маань яг ярилцлага өгөөд эхлэхдээ "Б. Хурцыг Солонгос явуулж өгөөч гэж сэтгүүлч та надаас гуйсан биз дээ. Тан шиг ингэж олон хүн гуйгаад байна" гэж мушгиа ярьж эхэлсэн гэнэ. Энэ талаар тухайн сэтгүүлч өөрийн фэйсбүүк хуудсандаа "Зүгээр ярилцлага авч байгаад Ж.Батзандан гишүүнд гүжирдүүлдэг байна шүү дээ. Б.Хурцыг олонхоороо шийдээд дэвшүүлэн зайлуулж байхад та ганцаараа дийлэх үү гэж хэлснийг минь дуугүй инээж өнгөрөөчихөөд яг камeрийн өмнө лайв явж байхад "Б. Хурцыг Солонгос явуулж өгөөч гэж сэтгүүлч та надаас гуйсан биз дээ. Тан шиг ингэж олон хүн гуйгаад байна" гэж мушгидаг байгаа. Би цочоод ёстой хэлэх үг олдсонгүй. Дэргэд яриа авч байсан 10 гаруй сэтгүүлч зураглаач ямар азаар миний гишүүнд юу гэж хэлснийг сонссон байсан юм. Тэгээгүй бол миний өмнөөс бухимдаж ямар эвгүй хүн бэ гэж гайхахгүй, харин ч намайг л буруугаар бодоод өнгөрөх байсан даа" хэмээсэн байна. Сэтгүүлчийг камерын өмнө ингэж улайхгүй, түгдрэхгүй гүтгэж байгаа хүн өөр хэнийг ингэж гүтгэж байгааг хэлж мэдэхгүй юм.


Доргио.мн


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 7 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 9 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 10 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 11 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан Өчигдөр
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18