​ХУУЛЬ ЗҮЙН САЙД АЙСАН НЬ


Өнгөрсөн долоо хоногийн гол дуулиан яах аргагүй Б.Хурцыг элчин сайдаар томилох асуудал байлаа. Хууль зүйн сайдынхаа булхайг дэлгэсэн ТЕГ-ын дарга хоёр гурван хоногийн дараа л ажлаасаа чөлөөлөгдөв. Хууль зүйн сайд Ц.Нямдоржийн хувьд өөрийнх нь тухай таагүй мэдээлэл хийснийх нь дараа л ажлаас нь хална. Бид хэдхэн цагийн дотор л түүнийг ажлаас нь чөлөөлчихөж чадна хэмээн "томорч" хэлсэндээ хүрч ажлаас нь чөлөөлөв.

Б.Хурц чөлөөлөгдөж, Гэрэл ТЕГ-ын дарга болсон дуулиантай зэрэгцэн хуучин даргыг Солонгос руу элчингээр томилох асуудал яригдаж, дуулиан дээр дуулиан дэгдэв. Түүнийг ийнхүү элчингээр томилох болсонтой холбоотойгоор эсэргүүцэх гишүүд гарч ирж, нээлттэй сонсгол явуулах тухай ч яригдаж, түүний томилгооны асуудал УИХ дээр яригдах үед гишүүд уламжлал ёсоор "сургааль, шүүмжлэлээ" хэлж байх явцад ТЕГ-ын дарга асан Б.Хурц "бяцхан бөмбөг" тэсэлсэн нь гал дээр тос нэмсэн үйл явдал болж, эрхэм гишүүд хоорондоо муудалцаж, бие биенээ доромжлох эхлэлийг тавьсан юм.

Хоолойгоо шахаж, чухал царай гарган сургааль юугаа шүүмжлэлтэй харамгүй хэлдэг гишүүд "Л.Болд гишүүний талаар ноцтой мэдээлэлийг ТЕГ-ын дарга асан цухас мэдээллэж "өөрөөс нь бол хойд солонгост хоёр залуу цаазлуулсан тухай" ярих үед" гишүүдийн царай ёстой л чөтгөр харсан аятай хувхай цайж, үг хэл нь ээдэрч, зарим нэг нь үг хэлэхээсээ ч эмээж, цааргалж эхэлсэн юмдаг.

Гэмт хүн гэлбэлзэнэ, Дайрт морь далбилзана гэж эртний мэргэдийн үг байдаг даа. Ямартай ч эрхэм гишүүдийн хувьд нэг "цохилт" олон хүний зүрхэнд цус хуруулах шиг болно лээ. Ямар сайндаа л эрхэм сайд хүртэл зүүдээ ярих гээд хулгайгаа ярив гэгчээр айснаа ийнхүү хэлж орхихов.

Эх сурвалж: Намсрайн Цэндбат хуудаснаас


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 6 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 8 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 10 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 10 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан Өчигдөр
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18