У.ХҮРЭЛСҮХ: ЗАСГИЙН ГАЗАР ХОТЫН БҮХ АЙЛЫГ ЭРЧИМ ХҮЧЭЭР ХАНГАНА


Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх 2017 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр "ДЦС-4" төрийн өмчит хувьцаат компанид ажиллалаа.

Тус компани одоогоор 185 мянган тонн нүүрс, 64 тонн мазут нөөцөлж, өвөлжилтийн бэлтгэлээ үндсэнд нь хангаад дуусч байгаа гэдгээ Ерөнхий сайдад танилцууллаа.

Мөн Багануурын уурхайд нүүрсний өр төлбөргүй, Шивээ-Овоогийн нүүрсний уурхайн хувьд тухайн онд хэрэглэсэн нүүрсний төлбөрийг бүрэн төлсөн, 2001 оноос хуримтлагдсан өрийг 1,2 тэрбум төгрөгөөр бууруулж чаджээ. Компанийн санхүүгийн байдал ч сайжирч, богино болон урт хугацаат өр төлбөрийн үлдэгдэл буурсан байна.

Засгийн газар эхний ээлжинд 21 мянган айл өрхийг эрчим хүчээр шат дараатай хангаж, энэ жил 68, ирэх жил 223 уурын зуухыг төвлөрсөн дулаан хангамжид холбоно. Ингэснээр утаа ялгаруулдаг 21 мянган яндан байхгүй болж, энэ хэрээр агаарын бохирдол ч буурна гэж тооцоолж байна.

"XXI зуунд, улсынхаа нийслэлд гэрэл цахилгаангүй амьдардаг байж таарахгүй. Манай Засгийн газар ойрын хоёр жилд Улаанбаатар хотын гэрэл цахилгаангүй байгаа 5000 орчим өрхийг эрчим хүчээр бүрэн хангана" гэж Ерөнхий сайд У.Хүрэлсүх мэдэгдлээ.

Улс орон тусгаар улс байхын тулд хүнсний хэрэгцээгээ дотоодоос бүрэн хангаж, эрчим хүч, нефть, харилцаа холбоо, дэд бүтцийн салбараа хөгжүүлэх ёстой. Эрчим хүч хэрэглэгчийн тоо жилд 7-8 хувиар нэмэгддэг бол эрчим хүчний үйлдвэрлэл 3-4 хувиар нэмэгдэж байна. Цаашид үйлдвэр олноор байгуулагдаж томоохон төсөл, хөтөлбөр хэрэгжих үед эрчим хүчний дутагдалд орох магадлалтай. Иймээс Засгийн газар Шивээ-Овоо, Тавантолгой, Багануур, Чойбалсан хотын Дулааны цахилгаан станцыг барьж, "ДЦС-3"-ыг өргөтгөн "ДЦС-4"-ийн шинэчлэлд онцгой анхаарна гэлээ.

"ДЦС-4"-ийн хамгаалалтын зурвас, тэр дундаа байгууллагын хашаанд 20 орчим аж ахуйн нэгжид газар олгосон тухай мэдээлэл надад ирсэн. Улсын онц чухал обьектийн аюулгүй ажиллагаанд нь сөргөөр нөлөөлж байгаа энэ асуудлыг холбогдох хуулийн хүрээнд нэн даруй шийдвэрлэхийг салбарын сайдад үүрэг болгож байна гэж Ерөнхий сайд У.Хүрэлсүх хэллээ.

Цаашид төрийн ажилд сэтгэл гаргаж, сахилга, хариуцлага, дэг журамтай, уялдаа холбоотой ажиллахыг холбогдох яам, агентлаг, байгууллагын удирдлагад анхааруулав.

"ДЦС-4" компани улсын эрчим хүчний хэрэглээний 70, дулааны 60 хувийг үйлдвэрлэдэг бөгөөд 1400 хүн ажилладаг юм гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 6 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 8 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 9 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 10 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан Өчигдөр
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18