Ж.БАТЗАНДАН: ХУЛГАЙГАА БАГАCГАЧИХАД МОНГОЛ УЛС МӨНГӨӨР ДУТАХГҮЙ


УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар "Монгол Улсын 2018 оны төсөв", "Нийгмийн даатгалын сангийн 2018 оны төсөв", "Эрүүл мэндийн даатгалын сангийн 2018 оны төсөв"-ийн төслийг хэлэлцэн баталлаа. Энэ үеэр УИХ-ын гишүүн Ж.Батзандан төсвийн сахилга батын талаар хөндөж үг хэллээ. Тэрбээр хэлэхдээ:

"Би нэг зүйлийг олон удаа хэлж байна. Төсвийн сахилга батаа дээшлүүлж, хулгайгаа багаcгачихад Монгол Улс мөнгөөр дутахгүй ээ. Эрдэнэтийн 49 хувийг Монгол Улсын Засгийн газар давуу эрхээр худалдаж авах бүрэн боломж байсан. "Монголросцветмэт"-ийн Асгатын мөнгөний орд, Дарханы Төмөрлөгийн орд, түүний дагуул ордууд хулгайд алдагдсан. Энэ бүхнийг хүчингүй болгож ард түмнийхээ талд шийдвэр гаргая гэж олон жил ярьж байгаа.

ТЕГ-ын дарга асан Б.Хурцыг БНСУ-д суух элчин сайдаар томилох саналыг Ерөнхийлөгч, Ерөнхий сайд нь оруулж ирж байна. Энэ томилгооны талаар нээлттэйсонсгол хийхээр гишүүдээс гарын үсэг цуглуулах гэхээр зарим нь "Би бизнестэй хүн", "Би Хурцын найз", "Би сахал Эрдэнэбилэгийн найз" гээд зурцгаахгүй байна. Энэ маягаар ихэнх гишүүд нь айдастай, барьцаалагдсан байх юм бол энэ улс хөгжихгүй.

Шударга ёс тогтож гэмээнэ Монголын эдийн засаг аяндаа өснө. Бид үнэнийг ярих ёстой. С.Баярын буруу үйлдлээс болж Эрдэнэтийн 51 хувийг барьцаанд тавьсан. Одоо 100 сая ам. доллар төлөх гэж байна. "Хан ресурс"-ын лицензийг цуцалснаас болж Монгол Улс өнгөрсөн жил 70 сая ам.доллар буюу 140 гаруй тэрбум төгрөг алдсан. Ц.Элбэгдоржийн зохион байгуулсан АСЕМ-д Монгол Улс 450 тэрбум зарцуулсан. Хөгжлийн банк нь Монгол банкнаас 500 гаруй сая ам.долларыг барьцаагүй гаргасан байна. Энэ бүхнийг ярихгүй юм уу, хариуцлага сахилга батыг тогтоохгүй юм уу. Алийн болгон айж амьдрах юм бэ


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 74 зөрчил бүртгэгджээ 1 цагийн өмнө
Нийслэлд өнөөдөр бороо орно 1 цагийн өмнө
Монголын Волейболын шигшээ баг Зүүн азийн шилдгүүдтэй 8-р сарын 5-9-нд эх орондоо өрсөлдөнө 22 цагийн өмнө
Японд дахин 7.1 магнитудын хүчтэй газар хөдөллөө 23 цагийн өмнө
Нэгдүгээр ангийн элсэлтийн цахим бүртгэлийг 08 дугаар сарын 17-28-ны өдрийг дуустал бүртгэнэ Өчигдөр
Хүчингийн хэргийн хохирогч болсон найман настай охиноо эмчлүүлэхийн тулд зээл авсан Өчигдөр
Эрх мэдэл урвуулан ашигласан, хахууль авсан хэргүүдийг прокурорт хүргүүлжээ Өчигдөр
Нэг хоногт гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн 58 иргэнийг шалгаж эхэллээ Өчигдөр
Наймдугаар сард ихэнх нутгаар олон жилийн дунджаас дулаан байна Өчигдөр
Өнөөдөр Хангай, Хэнтийн уулархаг нутгаар дуу цахилгаантай аадар бороо орно Өчигдөр
Хамгаалалтад авсан хүүхдүүдийн ээж Т.А-г бага насны хүүхдээ зодсон гэх үндэслэлээр түр саатуулжээ Өчигдөр
Хавдрын эмчилгээний дэвшилтэт технологийг монгол улсад нэвтрүүлэх хамтын ажиллагааг эхлүүллээ Өчигдөр
Олон Улсын Математикийн Олимпиас монголын баг тамирчид 2 алт, 9 мөнгө, 22 хүрэл медаль хүртэв Өчигдөр
Сурагчдын улирлын амралтын хуваарь Өчигдөр
Ерөнхий боловсролын сургуулийн хичээлийн жилийн бүтэц шинэчлэгдлээ 2026/07/28
Нийслэлд 27 хэмийн дулаан байна 2026/07/28
КОП17 бага хуралд оролцохоор 4500 гаруй гадаадын төлөөлөгч бүртгүүлээд байна 2026/07/27
Хууль зүй, дотоод хэргийн яамнаас иргэдэд үйлчлэх “явуулын оффис” ажиллуулж эхэллээ 2026/07/27
Сэлэнгэ аймгийн Ерөө суманд 3.6 магнитудын хүчтэй газар хөдлөлт боллоо 2026/07/27
Өнөөдрөөс эхлэн 10 хоног халуун ус хязгаарлах байршлууд 2026/07/27