0-3 НАСНЫ ХҮҮХДЭЭ АСАРЧ БАЙГАА ЭЭЖҮҮДЭД САР БҮР 50,000 ТӨГРӨГ ОЛГОХООР БОЛЛОО


УИХ-ын чуулганы 2017 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн нэгдсэн хуралдаанаар "Монгол Улсын 2018 оны төсөв", "Нийгмийн даатгалын сангийн 2018 оны төсөв", "Эрүүл мэндийн даатгалын сангийн 2018 оны төсөв"-ийн төслийг хэлэлцэн баталлаа.

Үүнтэй холбогдуулан Сангийн сайд Ч.Хүрэлбаатар Төрийн ордонд сэтгүүлчдэд мэдээлэл хийв.

Ирэх онд эдийн засгийн өсөлт 4.2 хувь байхаар тооцсон байна. Нэгдсэн төсвийн нийт алдагдал Дотоодын нийт бүтээгдэхүүнд эзлэх хувь энэ онд 9.5 хувь, ирэх онд 8.0 хувьтай гарч төсвийн үндсэн үзүүлэлтийг сайжруулах эхлэлийг тавьсан гэж Сангийн яам үзэж байна. Засгийн газар энэ үзүүлэлтийг 2020 онд Дотоодын нийт бүтээгдэхүүний 4.5 хувьд хүргэхийг зорьж байгаа юм.

2018 онд эдийн засгийг эрүүлжүүлэх, өр, зээлийн дарамтыг бууруулах чиглэлээр дараах арга хэмжээг хэрэгжүүлэхээр төлөвлөсөн байна.

Үүнд:

- Төсвийн алдагдлыг бууруулж, давсан орлого нэмэлт эх үүсвэрээр өрийн хэмжээг багасгана

- Үнэт цаасны арилжаанд гадаад, дотоодын иргэн, аж ахуйн нэгж зэрэг бусад хөрөнгө оруулагчийн оролцоо, өрсөлдөөнийг нэмэгдүүлж, хамрах хүрээг өргөжүүлэн хүүг бууруулна. Ингэснээр бизнес эрхлэгчид хүү багатай зээл авах боломж нээгдэж байна

- Засгийн газрын өндөр хүүтэй бонд гаргахыг багасгаж, санхүү, мөнгөн хөрөнгө, өрийн удирдлагыг оновчтой болгоно

- Төсвийн тогтвортой байдлын үндсэн үзүүлэлтүүдийн хэрэгжилтийг хангуулна

- Хөрөнгө оруулагчдын итгэлийг сэргээж, томоохон төсөл, хөтөлбөрүүдийн хэрэгжилтийг эрчимжүүлнэ

- Төсвийн сахилга батыг сайжруулна

- Аж ахуйн нэгж, бизнес эрхлэгчдээ татварын бодлогоор дэмжинэ

- Татварын тогтолцоог энгийн, ойлгомжтой, чирэгдэл багатай, тэгш шударга болгохыг зорьж байна.

Батлагдсан төсвөөс үзвэл ирэх онд боловсролын салбарт 1632.3 тэрбум төгрөг зарцуулна. Ингэснээр улсын хэмжээнд 82 сургууль барьж, он дамжсан сургуулийн барилгыг барьж дуусгах юм. Үүний дүнд сургуулиуд гурван ээлжгүй хичээллэх бүрэн боломжтой гэж тооцоолж байна.

Улсын хэмжээнд 127 цэцэрлэг болон он дамжсан барилгыг барьснаар эцэг, эхчүүд хүүхдээ цэцэрлэгт хамруулах сугалаанд найдах хэрэггүй болох нь. Мөн 3000 оюутан Боловсролын зээлийн сангаар дамжуулан урт хугацаатай зээл авах боломжийг бүрдүүлжээ.

Эрүүл мэндийн салбарт 893.1 тэрбум төгрөг зарцуулахаар шийдвэрлэсэн бөгөөд санхүүжилтийн тогтолцооны шинэчлэлийн суурийг тавьж, эрүүл мэнд, эмнэлгийн тусламж, үйлчилгээний хүртээмж, хүрээг нэмэгдүүлэн, оновчтой болгох юм.

Тухайлбал эрүүл мэндийн даатгалыг Эрүүл мэндийн яаманд шилжүүлж, зөвхөн эрүүл мэндийн үйлчилгээнд зарцуулах 376 тэрбум төгрөг Эрүүл мэндийн даатгалын санд хуримтлагдах юм.

Ирэх онд өрх, сумын эмнэлгийн үзүүлэх тусламж, үйлчилгээг нэмэгдүүлэх нь. Малчид, хувиараа хөдөлмөр эрхлэгчид, ажилгүй иргэдийн төлөх эрүүл мэндийн даатгалыг 50 хувиар бууруулна. "Элэг бүтэн Монгол" хөтөлбөрийг 100 хувь санхүүжүүлнэ. Өндөр өртөгтэй мэс засал болон эмнэлгийн тусламжийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх зэргээр хүртээмжтэй эрүүл мэндийн даатгал бий болгох юм байна.

396.6 мянган хүний тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг инфляцийн түвшинтэй дүйцүүлж нэмэхэд 119,5 тэрбум төгрөг зарцуулах юм байна. Малчдын тэтгэврийн насыг таван насаар урагшлуулж, 44.6 тэрбум төгрөгийг Тэтгэврийн санд шилжүүлэхээр болжээ.

"Цалинтай ээж" хөтөлбөрийн хүрээнд 0-3 насны хүүхдээ асарч байгаа эх 50 мянга, 0-18 насны гурав болон түүнээс дээш хүүхэдтэй, өрх толгойлсон эцэг, эхэд улирал бүр 240 мянган төгрөг олгохоор баталжээ. Үүнд нийт 72,8 тэрбум төгрөг зарцуулах юм.

Төсвөөс үзвэл нэг аймаг дунджаар долоон тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт авахаар байна. Улаанбаатар хотод гэхэд л Төв цэвэрлэх байгууламжийн барилгын санхүүжилтийг бүрэн шийдвэрлэхээр болжээ.

Засгийн газар лиценз, газрыг татвар төлөхөөс зайлсхийж далдуур наймаалцах, зориулалтын бусаар ашигладаг байдлыг таслан зогсоохыг зорьж байгаа. Энэ дагуу ашигт малтмалын тусгай зөвшөөрөл, газар эзэмших гэрчилгээ болон эзэмшигчийн мэдээллийг үнэн зөв, ил тод тайлагнаж, худалдах замаар төсөвт 36 тэрбум төгрөг оруулах юм байна гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Р.Сэддорж: Хармагтайн ордыг онцгой ач холбогдолтой гэж үзэж байгаа бол стратегийн ордод авах л хэрэгтэй 1 цагийн өмнө
Э.Болормаа: Гадаадын компаниас санхүүжсэн гэх хэргээр надаас мэдүүлэг аваагүй 1 цагийн өмнө
Н.Наранбаатар: Онтрэ компани Засгийн газартай шинээр хөрөнгө оруулалтын гэрээ хийх нөхцөл байдал үүссэн 1 цагийн өмнө
Толгойтын замыг Ард Аюушийн өргөн чөлөөтэй холбох авто замын ажил 63 хувьтай байна 1 цагийн өмнө
Г.Тэмүүлэн: Хуулийн хулгай хийж гишүүдийн гараар могой бариулж байна 2 цагийн өмнө
Р.Эрдэнэбүрэн: Х.Нямбаатар дарга л ганцаараа загнуулаад байж болохгүй, манай хороо ч чиглэл өгч байгаа 2 цагийн өмнө
ТАНИЛЦ: Нийслэлийн хэмжээнд мод тарих боломжтой байршлууд 3 цагийн өмнө
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин нар албан ёсны уулзалт хийлээ 3 цагийн өмнө
Ж.Баярмаа: Иргэдээ баяжуулдаггүй юмаа гэхэд татвараас нь хөнгөл 3 цагийн өмнө
С.Магнайсүрэнг Монгол Улсын Ерөнхий аудитороор томиллоо 4 цагийн өмнө
УИХ-ын гишүүн О.Батнайрамдал “Онтрэ болон Рио тинто” компанийн талаар ноцтой баримт дэлгэв 4 цагийн өмнө
“Улаанбаатар марафон 2025”-д энэ жил шинэ маршрутаар гүйнэ 5 цагийн өмнө
Утаагүй тамхийг хуульчлахыг дэмжсэн иргэдийн гарын үсгийг УИХ-ын гишүүдэд уламжиллаа 7 цагийн өмнө
Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар дулаарна 7 цагийн өмнө
​Г.Баянмөнх: Засаг дарга Б.Азжаргал Дарханчуудын эрхийг зөрчиж байна 22 цагийн өмнө
"Уламжлалт анагаах ухааны элэг судлалын клиник төв"-ийг нийслэлийн өмчид буцаан авлаа 23 цагийн өмнө
УИХ-ын гишүүн С.Эрдэнэбат: Тэтгэврийн доод хэмжээг 1500000 төгрөг болгох хэрэгтэй Өчигдөр
Г.Гантуяа: "Элсэлтийн шалгалт-2025"-ын математикийн хичээлийн нээлттэй даалгаврууд нийтлэгдлээ Өчигдөр
Ирээдүйг бүтээлцэх 100 оюутанд ХААН Банк тэтгэлэг олгоно Өчигдөр
Хүүхдийн төлөө Үндэсний зөвлөлийн хуралдаанаас гарсан саналд үндэслэн Засгийн газар шийдвэр гаргалаа Өчигдөр