СҮХИЙГ БАЛБАХ ТУСАМ ИР ОРНО


У.Хүрэлсүхийг ерөнхий сайд болохоос эхлүүлээд л одоог хүртэл балбаж байна. Засгийн газар байгуулагдаад хорь ч хоноогүй байж олон жил бугшсан асуудлуудыг шийдвэрлэж чадсан юм. Гэтэл УИХ нь Засгийн газрынхаа төсвийг батлаж өгөөгүй хэрнээ элдвээр баалах боллоо. Адилтгавал шүүр өгөөгүй байж шалаа цэвэрлэсэнгүй гэж буруутгахтай нэг юм. Яагаад Сүхийг балбасаар байна вэ. Ердөө л түүнийг намын дарга болгохгүй гэсэн 60 тэрбумын бүлэглэлийн сүүлчийн бүтэлгүй оролдлого. У.Хүрэлсүх зарчмын шаардлага тавьсан юм. Шаардлагыг нь хэрэгжүүлэхгүй зарчимгүй загнавал зүгээр суудаггүй, хариуцлагыг нь тооцчихдог гэдгээ дахин нэг удаа харууллаа. МАН 65 уулаа ялчихаад дотроо учраа олохгүй бужигнаж байгаа нь гэнэт л болсон үйл явдал огтоос биш. Намын дарга нь ерөнхий сайдын ажлаа хийгээд явсан бол өнөөдрийн энэ байдал үүсэх байсан уу? Бодох л асуудал. Ажил хийнэ гэж амлалт өгч байсан хүн дотроо УИХ ын дарга улмаар ерөнхийлөгч болно гэж бодож явсан нь үнэн бол тэр анхнаасаа Монголын ард түмнийг хуурч байжээ. Сонгуулиар юу амлаж байсан түүнийгээ л хийх ёстой. Энэ бол улс төрийн энгийн соёл төдийгүй сонгогчдын тавьж байгаа шаардлага. Гэтэл сонгогдож гарч ирээд ЗГ ын сайд нартаа концесс өгөх, татвар нэмэх тэр битгий хэл Хөгжлийн банкинд шалгалт оруулалгүй таг болох мэт нь сонгогчдын дургүйцлийг хүргэв. Одоо болсон цаашид ингэж явж таарахгүй гэдэг шаардлагыг У.Хүрэлсүх намын нөхөддөө зарчим сануулж тавьсан юм. Гэтэл өнөөх хэд нь тоогоогүй. Тоогоогүйгээр барахгүй түүнийг тагнаж чагнаж байгаа болоод явчлаа. Сүхийг давтах тусам ир орно. Тэр хөдөлсөн юм. Намыг албан тушаал зардаг лангуу болгож болохгүй гэдэг зарчмыг тэр тавьж байгаа. Энэ ч үүднээс У.Хүрэлсүх намын дарга болвол энэ дотор өөр хоорондоо мөнгө төгрөг өгөлцөж авалцсан сүлжээ эвдэрч эхэлнэ. Тэд үүнээс үхтэл айж байгаа учраас ямар ч үнээр хамаагүй У.Хүрэлсүхийг намын дарга болгож болохгүй гэж шийджээ. Гэвч Сүхийг балбах тусам ир орно


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 74 зөрчил бүртгэгджээ 6 минутын өмнө
Нийслэлд өнөөдөр бороо орно 29 минутын өмнө
Монголын Волейболын шигшээ баг Зүүн азийн шилдгүүдтэй 8-р сарын 5-9-нд эх орондоо өрсөлдөнө 21 цагийн өмнө
Японд дахин 7.1 магнитудын хүчтэй газар хөдөллөө 21 цагийн өмнө
Нэгдүгээр ангийн элсэлтийн цахим бүртгэлийг 08 дугаар сарын 17-28-ны өдрийг дуустал бүртгэнэ 23 цагийн өмнө
Хүчингийн хэргийн хохирогч болсон найман настай охиноо эмчлүүлэхийн тулд зээл авсан 23 цагийн өмнө
Эрх мэдэл урвуулан ашигласан, хахууль авсан хэргүүдийг прокурорт хүргүүлжээ 23 цагийн өмнө
Нэг хоногт гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн 58 иргэнийг шалгаж эхэллээ 23 цагийн өмнө
Наймдугаар сард ихэнх нутгаар олон жилийн дунджаас дулаан байна Өчигдөр
Өнөөдөр Хангай, Хэнтийн уулархаг нутгаар дуу цахилгаантай аадар бороо орно Өчигдөр
Хамгаалалтад авсан хүүхдүүдийн ээж Т.А-г бага насны хүүхдээ зодсон гэх үндэслэлээр түр саатуулжээ Өчигдөр
Хавдрын эмчилгээний дэвшилтэт технологийг монгол улсад нэвтрүүлэх хамтын ажиллагааг эхлүүллээ Өчигдөр
Олон Улсын Математикийн Олимпиас монголын баг тамирчид 2 алт, 9 мөнгө, 22 хүрэл медаль хүртэв Өчигдөр
Сурагчдын улирлын амралтын хуваарь Өчигдөр
Ерөнхий боловсролын сургуулийн хичээлийн жилийн бүтэц шинэчлэгдлээ Өчигдөр
Нийслэлд 27 хэмийн дулаан байна 2026/07/28
КОП17 бага хуралд оролцохоор 4500 гаруй гадаадын төлөөлөгч бүртгүүлээд байна 2026/07/27
Хууль зүй, дотоод хэргийн яамнаас иргэдэд үйлчлэх “явуулын оффис” ажиллуулж эхэллээ 2026/07/27
Сэлэнгэ аймгийн Ерөө суманд 3.6 магнитудын хүчтэй газар хөдлөлт боллоо 2026/07/27
Өнөөдрөөс эхлэн 10 хоног халуун ус хязгаарлах байршлууд 2026/07/27