УИХ ЭНЭ ДОЛОО ХОНОГТ ЮУ ЮУ ХЭЛЭЛЦЭХ ВЭ?


УЛСЫН ИХ ХУРЛЫН ШИНЭ ДОЛОО ХОНОГИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ХУВААРЬ

НЭГ. УЛСЫН ИХ ХУРАЛ ДАХЬ НАМЫН БҮЛГИЙН ХУРАЛДААН:

11 дүгээр сарын 13-ны Даваа гарагт:
- Улсын Их Хурал дахь Монгол Ардын намын бүлгийн хуралдаан "Жанжин Д.Сүхбаатар" танхимд;
- Улсын Их Хурал дахь Ардчилсан намын бүлгийн хуралдаан "Их Эзэн Чингис Хаан" танхимд.

ХОЁР. АЖЛЫН ХЭСГИЙН ХУРАЛДААН:

11 дүгээр сарын 13-ны Даваа гарагт:
- Төрөөс мөнгөний бодлогын талаар 2018 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Эдийн засгийн байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 14.00 цагааас "Г" танхимд;
- Төрийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон холбогдох бусад хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Төрийн байгуулалтын байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 14.00 цагаас 334 тоот өрөөнд;
- Багшийн хөгжлийн тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 14.00 цагаас "В" танхимд;
- Соёлын тухай хууль, Соёлын өвийг хамгаалах тухай хуулийн хэрэгжилтийг шалгах, соёл урлагийн байгууллагын үйл ажиллагаатай танилцан, соёл урлагийн салбарын хууль тогтоомжийг боловсронгуй болгох, тулгамдсан асуудлыг шийдвэрлэх талаар санал, дүгнэлт гаргах, шийдвэрийн төсөл боловсруулж Байнгын хороонд танилцуулах үүрэг бүхий Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 15.30 цагаас "В" танхимд;
- Хөрөнгө оруулалтын банкны тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Эдийн засгийн байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 16.00 цагаас "Г" танхимд.

11 дүгээр сарын 14-ний Мягмар гарагт:
- Хүүхэд хамгаалах, аюулгүй байдлын талаар Өргөдлийн байнгын хорооны мэдээллийг сонсгох 14.00 цагаас Нээлттэй сонсголын танхимд;
- Төрөөс тэтгэврийн шинэчлэлийн талаар баримтлах бодлогын хэрэгжилтийг шалгаж, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар санал, дүгнэлт, шийдвэрийн төсөл боловсруулж, Байнгын хорооны хуралд танилцуулах үүрэг бүхий Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 15.00 цагаас "В" танхимд;
- Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 30 дугаар хорооны Хилчин хотхоныг инженерийн шугам сүлжээнд холбох асуудлаар ирүүлсэн өргөдлийн дагуу албан тушаалтнаас тайлбар авах Өргөдлийн байнгын хорооны хэлэлцүүлэг 15.00 цагаас Нээлттэй сонсголын танхимд.

11 дүгээр сарын 15-ны Лхагва гарагт:
- Донорын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг олон улсын байгууллага, эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдэд танилцуулах Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны хэлэлцүүлэг 09.00 цагаас "Жанжин Д.Сүхбаатар" танхимд;
- Стандартчилал, техникийн зохицуулалт, итгэмжлэлийн тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Эдийн засгийн байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 10.00 цагаас "В" танхимд.

ГУРАВ.БАЙНГЫН ХОРООНЫ ХУРАЛДААН:

11 дүгээр сарын 14-ний Мягмар гарагт:

1.Эдийн засгийн байнгын хорооны хуралдаан 09.00 цагаас "Их Эзэн Чингис хаан" танхимд:

Хэлэлцэх асуудал:
- Төрөөс мөнгөний бодлогын талаар 2018 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Монголбанк 2017.09.29-ний өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/.

11 дүгээр сарын 15-ны Лхагва гарагт:

1.Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаан 14.00 цагаас "Их Эзэн Чингис хаан" танхимд:

Хэлэлцэх асуудал:
-Элчин сайдыг эгүүлэн татах, томилох тухай санал /Монгол Улсын Ерөнхийлөгч 2017.11.08-ны өдөр өргөн мэдүүлсэн, зөвшилцөх/;
- Дэд хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай асуудал.

2.Өргөдлийн байнгын хорооны хуралдаан 14.00 цагаас "Жанжин Д.Сүхбаатар" танхимд:

Хэлэлцэх асуудал:
- Монгол Улсын Их Хурлын 2012 оны "Малчид, үндэсний үйлдвэрлэгчдийг дэмжих зарим арга хэмжээний тухай" 74 дүгээр тогтоолын хэрэгжилтэд хяналт тавих Өргөдлийн байнгын хорооны ажлын хэсгийн тайланг хэлэлцэх.

ДӨРӨВ.ЧУУЛГАНЫ НЭГДСЭН ХУРАЛДААН:

11 дүгээр сарын 16, 17-ны Пүрэв, Баасан гарагт 10.00 цагаас:
- Төрөөс мөнгөний бодлогын талаар 2018 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Монголбанк 2017.09.29-ний өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;
- Элчин сайдыг эгүүлэн татах, томилох тухай санал /Монгол Улсын Ерөнхийлөгч 2017.11.08-ны өдөр өргөн мэдүүлсэн, зөвшилцөх/;
- Дэд хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай асуудал;
- Бусад;
- Монгол Улсын Ерөнхий сайдын мэдээлэл: "Монгол Улсын гадаад бодлого, түүний хэрэгжилтийн талаар".


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 74 зөрчил бүртгэгджээ 7 минутын өмнө
Нийслэлд өнөөдөр бороо орно 29 минутын өмнө
Монголын Волейболын шигшээ баг Зүүн азийн шилдгүүдтэй 8-р сарын 5-9-нд эх орондоо өрсөлдөнө 21 цагийн өмнө
Японд дахин 7.1 магнитудын хүчтэй газар хөдөллөө 21 цагийн өмнө
Нэгдүгээр ангийн элсэлтийн цахим бүртгэлийг 08 дугаар сарын 17-28-ны өдрийг дуустал бүртгэнэ 23 цагийн өмнө
Хүчингийн хэргийн хохирогч болсон найман настай охиноо эмчлүүлэхийн тулд зээл авсан 23 цагийн өмнө
Эрх мэдэл урвуулан ашигласан, хахууль авсан хэргүүдийг прокурорт хүргүүлжээ 23 цагийн өмнө
Нэг хоногт гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн 58 иргэнийг шалгаж эхэллээ 23 цагийн өмнө
Наймдугаар сард ихэнх нутгаар олон жилийн дунджаас дулаан байна Өчигдөр
Өнөөдөр Хангай, Хэнтийн уулархаг нутгаар дуу цахилгаантай аадар бороо орно Өчигдөр
Хамгаалалтад авсан хүүхдүүдийн ээж Т.А-г бага насны хүүхдээ зодсон гэх үндэслэлээр түр саатуулжээ Өчигдөр
Хавдрын эмчилгээний дэвшилтэт технологийг монгол улсад нэвтрүүлэх хамтын ажиллагааг эхлүүллээ Өчигдөр
Олон Улсын Математикийн Олимпиас монголын баг тамирчид 2 алт, 9 мөнгө, 22 хүрэл медаль хүртэв Өчигдөр
Сурагчдын улирлын амралтын хуваарь Өчигдөр
Ерөнхий боловсролын сургуулийн хичээлийн жилийн бүтэц шинэчлэгдлээ Өчигдөр
Нийслэлд 27 хэмийн дулаан байна 2026/07/28
КОП17 бага хуралд оролцохоор 4500 гаруй гадаадын төлөөлөгч бүртгүүлээд байна 2026/07/27
Хууль зүй, дотоод хэргийн яамнаас иргэдэд үйлчлэх “явуулын оффис” ажиллуулж эхэллээ 2026/07/27
Сэлэнгэ аймгийн Ерөө суманд 3.6 магнитудын хүчтэй газар хөдлөлт боллоо 2026/07/27
Өнөөдрөөс эхлэн 10 хоног халуун ус хязгаарлах байршлууд 2026/07/27