ЕРӨНХИЙЛӨГЧ ЧУУЛГАНЫ ХУРАЛДААНД ОРОЛЦОЖ БАЙНА



УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааныг өнөөдөр 10.00 цагт товлосон бөгөөд гишүүдийн ирц бүрдсэнээр дөнгөж сая эхэллээ.

Тус хуралдаанаар Монгол Улсын 2017 оны төсвийн тодотголд тавьсан Ерөнхийлөгчийн хориг хэлэлцэж эхлээд байна.

Хориг хэлэлцэж байгаа учраас Ерөнхийлөгч Х.Баттулга тус чуулганы хуралдаанд оролцож байна.

Ерөнхийлөгч 2017 оны төсвийн тодотголд бүхэлд нь хоригт тавих болсон үндэслэлээ "2017 оны төсвийн тодотголд төрийн албан хаагчдад 55.4 тэрбум төгрөгийг нөхөн олговор хэлбэрээр олгохоор тусгасан нь үр дүнгүй, мөн Төсвийн хуульд тавигддаг тодорхой шалгуур хангаагүй" гэж үзсэн юм.

Уг хоригийг УИХ дахь МАН-ын бүлэг "Хүлээн авахгүй, 2017 оны төсвийн тодотгол хууль зөрчөөгүй" гэдэг байр сууринд нэгдсэн бол УИХ дахь Ардчилсан намын бүлэг "Хоригийг хүлээн авах ёстой" гэж үзсэн.

УИХ-ын Төсвийн байнгын хороо, УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар хоригийг хэлэлцэхэд гишүүдийн олонх "Хоригийг хүлээн авах боломжгүй" хэмээн шийдвэрээ гаргаад байгаа.Тэгвэл энэхүү хоригнуудтай холбоотой асуудал өнөөдрийн хуралдаанаарр эцсийн шийдэлд хүрэх юм.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 5 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 7 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 8 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 9 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан Өчигдөр
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18