Ж.БАТЗАНДАН: Б.ХУРЦ ТЕГ-ЫН НЭРИЙГ БАРИН ОЛОН ХҮНИЙ БИЗНЕСИЙГ ХУУЛЬ БУСААР АВСАН


УИХ-ын гишүүн Ж.Батзандан ТЕГ-ын дарга асан Б.Хурцыг Монгол Улсаас БНСУ-д суух Онц бөгөөд бүрэн эрхт элчин сайдаар томилох гэж буйтай холбогдуулан эл асуудлаар томилгооны сонсгол хийх шаардлагатай гэж үзэн мэдээлэл хийлээ. Тэрбээр өмнөх парламентын үед Өргөдлийн байнгын хорооны даргаар ажиллаж байх үед Б.Хурцтай холбоотой өргөдөл, гомдол удаа дараалан ирж байсан. Иймд дараах асуудлуудаар түүнийг шалгах ёстой гэж үзэж байгаа юм.

1. Франц улсад амьдарч байсан иргэн Д.Энхбатыг олон улсын хууль тогтоомжийг ноцтой зөрчиж, гурван улсын хил дамнуулан хулгайлж, монголд хүчээр авчрах ажиллагааг гардан гүйцэтгэсэн, улмаар хилс хэрэг тулгаж, эрүүдэн шүүх замаар амь насыг нь эрсдэлд оруулсан

2. С.Зоригийн амь насыг бүрэлгэсэн хэргийн захиалагчийг илрүүлээгүй байхад гүйцэтгэсэн гэх хүмүүсийг яллахад нөлөөлсөн.

3. "Эрдэнэт" ТӨҮГ-ын хувьцааны 49 хувийг Худалдаа хөгжлийн банк хууль бусаар авахад оролцсон байж болзошгүй

4. Тагнуулын ерөнхий газрын Сөрөг тагнуулын газрын дарга асан Д.Цогтбаатарын хилс хэргээр ялласан

5. Тагнуулын ерөнхий газрын нэрийг барин олон хүний бизнесийг хууль бусаар авсан

Тэрбээр УИХ-ын гишүүдийн 1/4 буюу 19 гишүүний дэмжлэг авч байж томилгооны асуудлаар нийтийн сонсгол хийх боломж бүрдэнэ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 4 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 6 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 8 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 8 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан Өчигдөр
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18