М.ОЮУНЧИМЭГ: ХУВЬ ТАВИЛАН ГЭЖ СОНИН ШҮҮ


Өнгөрсөн долоо хоногийн баасан гарагт УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Байнгын хороодын дарга нарыг шинээр томилсон билээ. Энэ үеэр УИХ-ын Өргөдлийн байнгын хорооны даргаар М.Оюунчимэг гишүүн томилогдов. Тэрбээр энэ тухайгаа өөрийн цахим хуудаснаа ийнхүү бичжээ. "УИХ-ын Өргөдлийн Байнгын хорооны даргын хариуцлагатай албыг Сарангэрэл сайдаасаа хүлээж авлаа. УИХ-д анх сонгогдсон гишүүд Байнгын хорооны дарга болно гэдэг тэр бүр олдох боломж биш тул туйлын хариуцлагатай ажиллах учиртайг хал үзэж хашир суусан туршлагатай гишүүд маань зөвлөж байна. Тэр тусмаа нарийн мэдрэмж, мяндсан ухаан, барьсан ажлаа үр дүнд хүргэдэг Сараа даргаасаа сурах юм их бий. Өнгөрсөн 1 жилийн хугацаанд энэ ажлыг сайн хийсэн. Иргэдийнхээ нэг ч өргөдөлд дүлий хандаагүй бас байгаль хамгаалах, Туул голоо аврах, Цэвэрлэх байгууламжийг шинэчлэх зэрэг олон чухал ажлыг өргөдлийн байнгын хороо барьж авч эхлүүлсэн.

Одоо үргэлжлүүлэн үр дүнд хүргэх, иргэддээ ээлтэй чухал асуудлуудыг шийдэхийн төлөө бүх хүчээрээ ажиллах болно. Хувь тавилан гэж сонин шүү. Сэтгүүл зүйн салбарт багш шавь, дарга цэрэг явсан Сараа эгчээсээ анх 27 настайдаа ММ агентлагийн Ерөнхий редакторын албыг авч байсан бол дараа нь их улс төрд ороод МАН-ын Нарийн бичгийн дарга,УЗ-ийн гишүүний ажлыг түүний орыг залган хийх хувь заяа өрсөлдөөнд ялснаар бас тохиосон. Тэр үед Сараа дарга маань УИХ-ын гишүүн болоод дэвшээд явсан. Харин өнөөдөр бид хамтдаа УИХ-д нэг ангийнхан болоод улс орон ,сонгогчдынхоо өмнө өндөр хариуцлага үүрээд зүтгэж байна. Саяхан сайдаар томилогдсон Сарангэрэл эгчдээ хамгийн эмзэг амаргүй байгаа ЭМ-ийн салбарыг эмхлэн цэгцлэх их үйлсэд нь өндөр амжилт хүсье. Та чаднаа" хэмээн бичжээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 4 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 6 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 8 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 8 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан Өчигдөр
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18