Ж.МӨНХБАТ: НАМЫН АЖИЛ ХИЙЖ ЭХЛЭЭГҮЙ БАЙХДАА КАЗИНО ГЭДЭГ ЗҮЙЛ РҮҮ ОРЖ, ГАРЧ БАЙСАН ҮНЭН


УИХ-ын чуулганы хуралдааны нөхцөл байдал сүүлийн үед ер нь л ширүүн байгаа. Эрхэм гишүүд өөр хоорондоо ойлголцохоо байж, бие биеээ элдвээр хэлж, хулгай дээрэм хийсэн, авлига хээл хахууль авдаг, ашиг сонирхолын зөрчилтэй гэх мэтчилэн мэдээллийг ил задгай хамаагүй цацдаг болсон. Өчигдрийн чуулганы хуралдааны үеэр Ерөнхий сайд У.Хүрэлсүх, УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат хоёрын хооронд нэлээн ширүүн маргаан үүссэн. Чухам яагаад ийнхүү маргалдах болсон талаар Ж.Мөхбат "Үл ойлголцол бол байгаа. Ерөнхий сайд өөрөө анх кабинет бүрдүүлэхдээ хэлсэн тайлбарт уул уурхай лицензтэй холбоотой гишүүдийг кабинетаа авахгүй гэсэн.Ч.Хүрэлбаатар гэдэг хүний төрсөн хоёр ах ,одоо зөвлөхөөр нь ажилдаг С.Дэмбэрэл гэх гурван хүний нэр дээр Хотгор, Шанага уурхайн 51 хувийг зараад 3 сая доллар Дэмбэрэл болон хоёр ахын дансруу орсон бүх баримтууд ,итгэмжлэл нотариатаар батлуулсан гэрээ хуулбартайгаа байгааг би өнөөдөр хэлсэн. Хоёрдугаарт энэ хүн МАН-ын өнгөрсөн дөрвөн жил цөөнх байхад Дубайн гэрээ, далд уурхайг шалгах ажлын хэсгийг намын бүлэг дээр байгуулахад Хүрэлбаатар ажлын хэсгийн ахлагч болсон. Шалгаад Дубайн гэрээг муу байна, буруу байна гэдэг ажлын хэсгийн дүгнэлт гараад гарын үсэг зурах болоход зугтаад зурахгүй байсан. Бид ярьж, ярьж аргаа бараад ажлын хэсгийн гишүүд С.Дэмбэрэл, Б.Чойжилсүрэн,Б.Бат-эрдэнэ, О.Содбилэг нар гарын үсэг зурсан. Гурав дахь баримт нь энэ парламент Эрдэнэтийн 49 хувийг төрийн болон ард түмний мэдэлд өгөх шийдвэр гаргахад намын бүлэг удирдах зөвлөлийн шийдвэрийг зөрчиж Хүрэлбаатар эсрэг кноп дарсан үнэн. Өөрөөр хэлбэл Эрдэнэтийн 49 хувийг ард түмний болон иргэдийн мэдэлд авахыг эсэргүүцэж кноп дарсан. Энэ гурван баримт гурвуулаа уул уурхайтай, ашиг сонирхолтой холбоотой баримт тэр тусмаа стратегийн том ордуудтай холбоотой асуудал. Хотгор, Шанагын нүүрсний уурхайтай холбоотой энэ асуудал 2011 оны үед Хүрэлбаатар гишүүн өөрөө Засгийн Газрын хэрэг эрхлэх газрын дарга, Монголын улсын сайдын ажил хийж байсан. Ийм л зарчмын хэлсэн. Ерөнхий сайд ямар зарчим барьж заримын буцаадаг, ямар зарчим барьж ашиг сонирхлын зөрчилтэй баримт байсаар байхад энэ хүнийг улайран зүтгүүлээд байгаа юм гэсний төлөө сая Ерөнхий сайд надруу дайрч олон юм ярьж байна. Би 2007-2008 онд оюутан байсан. АНУ-д найман сар сурч, ирээд хэсэг хугацаанд төрийн ажил намын ажил хийхгүй хугацаандаа казино гэдэг зүйлрүү орж гарч байсан үнэн. Би хууль зөрчөөгүй хулгай хийгээгүй, нийтлэг жирийн иргэд яаж явдгийн сонирхож орж, гарч байсан" гэх тайлбарыг өгөв.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 4 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 6 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 8 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 8 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан Өчигдөр
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18