Ж.МӨНХБАТ: Ц.НЯМДОРЖ ШУДАРГА САЙД ЯАГААД ДУУГАРАХГҮЙ БАЙНА ВЭ


УИХ-ЫН ГИШҮҮН Ж.МӨНХБАТ

-Сайдыг нь ярьж байхад Ерөнхий сайд хүндэтгээд чуулганд сууж болохгүй юу. З.Энхболд дарга худлаа ярьдаг хүн л дээ. Намайг нүүрсийг ингэж зарсан гэж гүтгэсэн. Би энэ асуудлыг нь цагдаад өгсөн. Та очиж мэдүүлэг өгөхгүй байгаа юм билээ. Очиж мэдүүлгээ өгөөрэй. Харин Ч.Гансүх, Ч.Ганболд гээд яриад байна. Энэ үнэн. Солонгосын компанид лицензийг нь зарсан баримт байна. Тус, тусынх нь данс руу 607 мянган ам.доллар орсон баримт байна.

Ерөнхий сайд өөрөө уул уурхай, лицензтэй холбоотой хүмүүсийг танхимдаа оруулахгүй гэж гүтгэж байгаад танхимдаа оруулаагүй. Манай Ц.Нямдорж сайд шударга сайд. Яагаад дуугарахгүй байна вэ.

Ч.Хүрэлбаатар сайд аа. Та яагаад ажлын хэсгийн гишүүд ээ "Дубайн гэрээг маш муу" гэхэд зугтаагаад гарын үсэг зураагүй юм бэ. Бид нэг том асуудал шийдсэн. Эрдэнэтийг 100 хувь ард түмний мэдэлд авна гэсэн. Удирдах зөвлөл, УИХ-аар дэмжсэн асуудал. Гэтэл та Удирдах зөвлөлийн шийдвэрийг эсэргүүцээд Эрдэнэтийг 100 хувь ард түмний мэдэлд авахын эсрэг зогссон. Одоо энэ асуултад хариулт өг.

УИХ-ЫН ДАРГА М.ЭНХБОЛД:

-Дэгээрээ асуултад Байнгын хорооны дарга хариулт өгнө. Сайд нар хариулт өгөхгүй.

УИХ-ЫН ГИШҮҮН Ж.МӨНХБАТ

-Намын даргаасаа асууя. Намынхаа нэрийг гаргаад баалуулаад яваад байх нь зөв юм уу. Яагаад энэ хүнийг сайдаар томилох гээд байгаа юм?

УИХ-ЫН ДАРГА М.ЭНХБОЛД

-Би хариулбал дэг зөрчих гээд байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 4 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 6 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 8 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 8 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан Өчигдөр
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18