МАН-ЫН БҮЛЭГ ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ХОРИГООР ЗАВСАРЛАГА АВЧЭЭ


УИХ дахь МАН-ын 65 гишүүн өнөөдөр 33, 32-оороо тус, тусдаа хуралджээ. УИХ-ын чуулганы үдээс хойших хуралдаанаар Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэх болсонтой холбоотойгоор ийн хоёр тусдаа хуралдсан байна.

Эх сурвалжийн мэдээлснээр УИХ дахь 32-ын "бүлэг" Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авах нь зүйтэй хэмээн үзжээ.

Мөн УИХ-ын даргын өрөөнд УИХ-ын дарга М.Энхболд, Ерөнхий сайд У.Хүрэлсүх, УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхярваа нар энэ асуудлыг ярилцжээ.

УИХ-ын чуулганы үдээс хойших хуралдаанаар Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэх байсан ч МАН-ын бүлэг тав хоногийн завсарлага хүсэж, авлаа.

Ерөнхийлөгчийн зүгээс Ч.Хүрэлбаатарыг Сангийн сайдаар томилсон нь эрх ашгийн зөрчил үүсгэж байна хэмээн үзэж, хориг тавьсан юм.

Өнгөрсөн долоо хоногийн баасан гаригт МАН-ын бүлэг ээлжит бусаар хуралдаж, Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцээд 100 хувийн саналаар хүлээн авах боломжгүй гэх шийдвэрт хүрсэн байсан ч өнөөдрийн хуралдаанаар хоёр тусдаа хуралдсан төдийгүй, бүлэг нь тав хоногийн завсарлага авсан нь Ч.Хүрэлбаатарыг сайдаар нь үлдээх сонирхлоосоо буцав уу гэх эргэлзээг дагуулж эхлээд байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 4 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 6 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 7 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 8 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан Өчигдөр
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18