З.ЭНХБОЛД & Ч.ХҮРЭЛБААТАР


Монголын Улстөрчид бие биенийхээ тухай ноцтой, хууль бус баримтуудыг дэлгэдэг. Гэвч энэ нь үнэн худал нь үл мэдэгдэх оньсого хэвээр үлддэг жишиг тогтсон гэхэд болно. УИХ-ын гишүүд, Ерөнхийлөгч, Ерөнхий сайд төрийн дээд албан тушаал хашиж байгаа хүмүүсийн талаар байж боломжгүй, ёс зүйгүй, хууль ёсыг уландаа гишгэлсэн үйлдлүүдийг ярьдаг. Гэвч энэ нь үнэн үү? худлаа юу? гэх асуултын алинд нь ч эцсийн хариулт ирдэггүй. Сүүлийн үед ТЕГ-ын дарга Б.Хурц, Хууль зүйн сайд Ц.Нямдорж хоёрын дунд "дайн" үүсээд байгаа бол Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга З.Энхболд, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар нарын дунд ч бас л учир ургачихаад байгаа юм. Эдгээр хүмүүс бүгд л хариуцлагатай албан тушаалд олон жил ажилласан эрхмүүд. Чухам хэнийх нь үг үнэн, хэнийх нь үг худал болох нь нууц хэвээр цааш үргэлжлэх биз.

Ингээд тэдний хувийн цахим хуудсаараа бичсэн зүйлийг та бүхэндээ хүргэе.

Ч.Хүрэлбаатар

Би болон манай ах нар ямар нэг Уул уурхайн лиценз өмнө нь болон одоо эзэмшиж, зарж байгаагүйг батлах баримт. Сайт руу орж шалгана уу?!!! Монголд их муухай 30 гэр бүл байгаа түүнийг АМГТГ-ын сайт руу ороод шалгах замаар тогтоодог гэж ЕТГ-ын дарга З.Энхболд БХ-ы хурлын үер хэлсэн. Үүний дагуу энэ тодорхойлолтыг авсан юм, фэйсбүүк хэрэглэгч Та ч сайт руу ороод шууд шалгаж үзэх боломжтой. З.Энхболд та гүтгэлэг тараахаа болино уу!!!!

З.Энхболд

Сангийн сайд Чимидийн Хүрэлбаатарын төрсөн ах нар болох Чимидийн Гантулга, Чимидийн Гансүх, мөн зөвлөх К.Дэмбэрэл нар Увс аймгийн Бөхмөрөн сумын Хотгор шанагын уурхайг Солонгосын компанид 2 сая доллараар заржээ. Монгол улсын үндсэн хуулийн 6.1-д заасан ард түмний мэдэлд байх нийтийн өмчийг лиценз нэрээр авсан сангийн сайдын хамаатнууд зарж л байг уу? Төрийн өмчийн нэг муу амбаарыг хүртэл дуудлагын худалдаагаар зарж мөнгийг нь улсын төсөвт оруулдаг биз дээ. Ийм хүмүүсийг ядаж битгий сайд болооч гэж Ерөнхийлөгч хориг тавьсан, энэ 7 хоногт УИХ-аар хэлэлцэнэ. МАН-ын бүлгийн 65-аас хэд нь өөрсдийн бүтээгээгүй ард түмний өмч байгалийн баялгийг үнэгүй хувьчилж авсан 30-н гэр бүлийн талд кнопдохийг харах л үлдлээ.


Н.ЦЭНДБАТ




1
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 4 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 6 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 7 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 8 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан Өчигдөр
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18