Н.УЧРАЛ: ТӨРИЙН ЖИНХЭНЭ АЛБАА ХОЁР АНГИЛАЛТАЙ БОЛГОХ ХЭРЭГТЭЙ


УИХ-ын чуулганы өнгөрсөн долоо хоногийн баасан гарагийн нэгдсэн чуулганаар Төрийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулгыг хэлэлцсэн билээ. Энэ үеэр УИХ-ын залуу гишүүдийн нэг Н.Учрал дараах саналыг хэлсэн юм. Тэрбээр "Төрийн албан хаагчдад тавих тусгай шаарлага гээд 23 дугаар зүйл байна. Би энэ хууль дээр их олон байр суурьтай байна. Харьцуулалтыг их сайн хийж өгөөгүй. Төрийн албан хаагчдад тавих тусгай шаардлагыг хараарай. Тэргүүн түшмэлийн албан тушаалд хамрагдах төрийн ангилалд хамрагдах бол 16-аас доошгүй жил, эрхэлсэн түшмэлийн албан тушаалд 8-аас доошгүй жил ажилласан байх шаардлага тавьж байна. Энэ нь яамны газрын даргаар 8 жил ажиллаагүй бол төрийн нарийн бичгийн дарга болохгүй гэсэн үг. Энэ заалт зөв юм уу?

Японд төрийн албыг А, Б гэж хоёр ангилдаг. Төрийн албаны мэргэшсэн хүн ба экспертүүд байдаг.

Энэ заалтаар гадаадад төгсөж, өндөр боловсрол эзэмшээд, салбарт реформ хийх гэж байгаа хүмүүс ирээд төрийн нарийн бичгийн дарга хийх боломжгүй. Салбартаа олон жил ажиллаад, дотор нь шингэсэн хүн төрийн нарийн бичгийн дарга хийж салбараа шинэчилнэ гэж байхгүй.

Төрийн аланы мерет зарчим бусад албандаа харшина. Хөгжих боломж өгдөггүй. Хувийн хэвшилд ажиллаж байгаа сайн боловсон хүчнийг төрийн албандаа татах хэрэгтэй.

Сайн экспертүүдийг энэ салбарт оруулж ирэхийн тулд төрийн жинхэнэ албаа А, Б гэдэг хоёр ангилалтай болгох хэрэгтэй" хэмээв


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 4 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 6 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 7 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 8 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан Өчигдөр
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18