О.БААСАНХҮҮ: Ц.НЯМДОРЖИЙН ГЭМТ БУРУУТАЙ ЭСЭХИЙГ ШҮҮХ ТОГТООХ ЁСТОЙ


УИХ-ын гишүүн О.Баасанхүү өнөөдөр Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж болон МАХН-ын талаар сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.

Тэрбээр "Тагнуулын ерөнхий газрын дарга өчигдөр мэдээлэл хийсэн. Энэ үйлдэл нь цочирдсон, айсан, албан тушаалаа өгөх гэж сандарсан гэнэн зүйл гэж харахгүй байна.

Нөгөө талаас Хууль зүйн сайд Ц.Нямдорж тодорхой асуудлуудыг цэгцлэх тухай ярьсныг буруу гэж би бодохгүй байна.

Хамгийн гол нь "Эрдэнэт" үйлдвэрт хийсэн 42 сая доллар шахааны бизнесийн тухай юм. Би Орхон аймгаас сонгогдсон. Эрдэнэтэд олон иргэн ядуу, ажилгүй зовдог нь шахааны бизнес юм. 1990-ээд оноос хойш шахааны бизнес газар авсан. Би Авлигатай тэмцэх газарт олон материал өгсөн. Тийм учраас Хууль зүйн сайд нь хүртэл иймэрхүү зүйл ярьж байгаа бол энэ асуудлын үнэн худлыг, мөн яагаад шахааны бизнест холбогдох болсныг нь бид сонсох ёстой. Хэрвээ энэ асуудал үнэн бол гэмт хэрэгт тооцогдоно. Хууль зүйн сайд нь дээр үед болсон явдал гээд яриад байж таарахгүй. Би эцэг хүний хувьд хүүхдэдээ тусалсан, миний багшийн хүүхэд байгаа юм гэж яриад байна. Тэгэхээр үүнийг шалгаж, гэм буруутай эсэхийг шүүх тогтоох ёстой" гэлээ.

Харин МАХН дотор үүссэн асуудлын тухайд "Би өмнө нь МАХН шинэчлэл хийх ёстой" гэж хэлсэн. Дараа нь МАХН-ын Бага чуулганы 73 гишүүн удирдлагуудад шаардлага өгсөн. Намын дүрэмд гуравны нэгийн шаардлагыг эс биелүүлбэл бага хурлыг хуралдуулна гэж заасан байдаг. Бидний хүргүүлсэн шаардлагад намын их хурлаа хийе гэх ганцхан зүйл тусгагдсан. Уг нь манай дүрэмд хоёр жилд нэг удаа намын их хурлыг хийнэ гэж заасан. Намын дарга дөрвөн удаа улирч сонгогдож болно, цаашдаа улирах эрхгүй гээд дүрэмдээ заасан байгаа. Дээрээс нь гүйцэтгэх товчооны гишүүдийн дөрөвний нэгийг сольж болох ч, өөр хүмүүсийг солих эрхгүй.

Энэ бүх асуудал өнөөдөр зөрчигдөөд байгаа учраас энэ их хурлыг хийе гэсэн шаардлага тавьсан. Гэтэл зөв шударга шаардлага тавьсныхаа төлөө дормжлуулах боллоо. Хэрэв ийм байдлаар асуудалд хандвал МАХН ХҮН шиг бутраад алга болно.

Би МАХН-ыг хагалан бутаргах биш, аврахыг, 30 гэр бүлд үйлчилдэг биш, Монгол Улсын иргэдэд үйлчилдэг болгохын төлөө ажилласаар ирсэн" гэсэн юм.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 4 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 6 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 7 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 8 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан Өчигдөр
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18