С.ЧИНЗОРИГ: ТӨРИЙН АЛБАН ХААГЧДЫН БОДИТ ОРЛОГЫГ НЭМЭГДҮҮЛЭХ АРГА ХАЙНА


Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдаар өнгөрсөн долоо хоногийн Пүрэв гарагт томилогдсон С.Чинзориг сайд цаг үеийн асуудлаар хэвлэлд ярилцлага өгчээ. Түүний хамгийн түрүүнд хийх ажил бол багш, эмч, төрийн албан хаагчдын цалингийн асуудал. Гэхдээ ОУВС-тай Монгол Улс хамтран ажиллах гэрээ байгуулсан байгаа учраас энэ асуудлыг өөрсдийн хүслээр шийдэрлэх нь боогдмол байгаа юм. Гэхдээ салбарын шинэ сайд уг асуудал дээр ямар байр суурьтай байж, хэрхэн ажиллах талаар ийнхүү ярьжээ. Тэрбээр "Мэдээж хэрэг салбарт тулгамдаж буй хүндрэл бий. Орлогын боломж ямархуу байгаа билээ. Боломж байсан ч ОУВС-тай байгуулсан гэрээний дагуу 2017, 2018 онд төрийн албан хаагчдын цалинг нэмэхгүй гээд үүрэг хүлээчихсэн байгаа. Тиймээс цалин, тэтгэвэр нэмэхэд хүндрэлтэй. Нэгэнт эдийн засгийн хүндрэлээс гарахын тулд олон улсын байгууллагатай гэрээ хийсэн болохоор түүнийгээ хэрэгжүүлэх нь Засгийн газрын үүрэг. Нөгөө талаас нийгэмд бодитой үүссэн байгаа багш, эмч, төрийн албан хаагчдын цалинг нэмэх асуудалтай Засгийн газар нүүр тулж ямар нэгэн гарц хайх хэрэгтэй. Манай ард түмэн ярьдаг даа. Хонь бүрэн, чоно цатгалан гэж. Үүн шиг зарчим барьж асуудлыг шийдэхээс өөр аргагүй. Миний бодож буй хувилбар бол төрийн албан хаагчдын цалингийн санг нэмэгдүүлэхгүйгээр асуудлыг шийдэхэд хэцүү. Тиймээс нэмэгдэл, урамшуулал олгох замаар төрийн албан хаагчдын бодит орлогыг нэмэгдүүлэх арга хайна. Тодорхой шийдэлд хүрээд саналаа Засгийн газарт оруулна гэж бодож байгаа. Иймэрхүү тулгамдсан асуудлаас ажлаа эхлээд явна даа" гэв.

Б.Ирээдүй


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 4 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 5 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 7 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 7 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан Өчигдөр
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18