​ЕРӨНХИЙ САЙДАД ИТГЭСЭН ИТГЭЛИЙГ ТОДОРХОЙ ХЭМЖЭЭГЭЭР АЛДАГДУУЛЖ БАЙНА


МАН-ынхан хоёр хуваагдаж, хоорондоо ойлголцохгүй байсаар Ж.Эрдэнэбатынхаа засгийн газрыг "Шударга ёсны төлөө" гэх нэрээр огцруулсан. Ингээд үл ойлголцол цааш үргэлжилсээр МАН-ын 33-ын бүлэг У.Хүрэлсүхийн Засгийн газрыг сөрөг хүчин болох АН-ынхантай хамтран байгуулаад байна. Тэгвэл АН-ынхан У.Хүрэлсүхэд хэр удаан түшиг болон явах бол гэдэг эргэлзээтэй юм.

АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат Засгийн газарт орж ажиллах бүрэлдэхүүнд сэтгэл дундуур байгаагаа илэрхийлсэн байна. Тэрбээр "Ерөнхий сайдаар У.Хүрэлсүхийг томилоход АН-ын бүлэг төрийн эрх ашгийн үүднээс нээлттэй, шударга хандсан. Улс оронд өнөөдөр үүссэн нөхцөл байдал, цаашид бодлогын хэмжээнд авч хэрэгжүүлэх зарчмуудад тулгуурлаж асуудалд хандана шүү гэдэг цар хүрээгээр харилцан ойлголцсон. Гэтэл өнөөдөр 15 сайдыг нэр дэвшүүлэхдээ тохиролцсон гэдэг мэдээлэл яваад байна.

Энэ нь улс орны нийтлэг эрх ашгийн үүднээс үү, эсвэл талуудын ашиг сонирхлын тохиролцооны журмаар явагдав уу. Сайдын суудлыг эрх ашиг дор нэгдсэн бүлэглэлүүд харилцан тохиролцож хуваах хэлбэрээр шийдсэн бол зарчмын хувьд буруу юм. МАН Засгийн газраа сая огцруулахдаа олон шалтаг шалтгаануудыг гаргаж тавьж байсан. Засгийн газрыг огцруулах шалтгааны нэг нь төрийн албыг худалддаг, 60 тэрбум төгрөгийн тухай асуудал байсан. Энэ нь олон нийтийн зүгээс маш их шүүмжлэл дагуулсан. Гэтэл тэр шалтгаантай холбоотой гэх хүмүүсийг хуваарилалтын зарчмаар Засгийн газарт одоо оруулж ирдэг нь ямар учиртай юм бэ. Энэ нь бидний Ерөнхий сайдад итгэсэн итгэлийг тодорхой хэмжээгээр алдагдуулж байна.


У.Хүрэлсүхэд аливаа нэг тохиролцоонд орохгүй, шударга хандах чадвартай гэж харж найдлага тавьсан. Үнэхээр энэ Засгийн газрыг өөрийнх нь хүсээд байгаа шударга ажиллачих мэргэжлийн хүмүүсээр бүрдүүлж магадгүй гэж бид дэмжсэн. Тэгтэл 60 тэрбум төгрөгийн асуудалд орооцолдсон нөхдүүдтэйгээ буцаад тохиролцоод ороод ирж байгааг юу гэж ойлгох вэ. Энэ Засгийн газрыг зөвхөн тогтвортой байлгахын төлөө өөрсдөө шүүмжилж байсан нөхдүүдтэйгээ тохиролцоно гэдгийг юу гэж ойлгох вэ. Бид Ерөнхий сайдтай бодлогын зүйл дээр хамтран ажиллах тухай ярилцсан" хэмээв.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 2 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 4 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 5 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 6 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан Өчигдөр
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18