У.Хүрэлсүхийн танхим бүрдэж дуусчээ


МАН-ын удирдах зөвлөл маргааш өглөө 9 цагт хуралдахаар тов гарчээ. Удирдах зөвлөлийн хурлаар У.Хүрэлсүхийн танхимд хэн хэн орж ажиллах вэ гэдгийг тодорхойлж хэлэлцээд түүний дараа УИХ дахь МАН-ын бүлэг хуралдана. Бүлгийн хурлын араас УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааныг зарлаж шинээр сонгогдох сайд нарыг хэлэлцэхээр төлөвлөжээ.

Монгол Улсын Ерөнхий Сайд У.Хүрэлсүхээс дэмжлэг авч чадаагүй УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан, О.Содбилэг нэрийг татжээ.

Харин Монгол Улсын Шадар сайдад Ө.Энхтүвшин,

Батлан хамгаалахын сайдад Н.Энхболд,

БОАЖ-ын сайдад Н.Цэрэнбат,

Барилга хот байгуулалтын сайдад Х.Баделхан нарын нэрийг дэвшүүлэхээр эцэслэжээ. Ингэснээр У.Хүрэлсүхийн танхимын сайд нарын нэрс тодорч дууссан гэж хэлж болно.

Засгийн газрын хэрэг эрхлэх газрын даргаар Г.Занданшатар

Хууль зүй, дотоод хэргийн сайдад Ц.Нямдорж

Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл

Уул уурхайн сайд Д.Сумъяабазар

Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар

БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа

Сангийн сайд Ч.Хүрэлбаатар

Хөдөлмөр, Нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг

Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн

Хөдөө аж ахуйн, хөнгөн үйлдвэрийн сайд Б.Батзориг нарын нэрийг өргөн барихаар болжээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 2 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 4 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 5 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 6 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан Өчигдөр
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18