САЙДЫН СУУДАЛРУУ ЧИЧРЭЭГҮЙ, ЗАРЧИМДАА ҮНЭНЧ ГИШҮҮД


Ж.Эрдэнэбатын Засгийн газрыг огцруулахдаа нэр бүхий гишүүд албан тушаалын төлөө биш, харин нийгэмд шударга ёс хэрэгтэй, улстөрд хариуцлага байдаг гэдгийг харуулах зорилготойгоор энэ алхамыг хийж байгаа хэмээн мэдэгдэж байсан билээ. Гэхдээ тэдний энэхүү үгийг нийгэм үнэмшин хүлээж аваагүй бөгөөд албан тушаалд санаархан, дараагийн бялууг хүртэх гэсэн үйлдлээ хаацайлж буй хэрэг хэмээн хардаж байсан юм. Тэгвэл албан тушаал биш шударга ёсыг эрэлхийлэн өөрийн засгийн газрыг огцруулсан зарим гишүүд өөрсдийн хэлж ярьж байсныг үнэн бодит байсан гэдгийг баталлаа.

Тодруулбал, УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан, Н.Учрал, Ц.Нямдорж, Ж.Энхбаяр, Л.Оюун-Эрдэнэ сайдын суудлаас татгалзсан байна. Харин тухайн үед албан тушаал гол нь биш хэмээн ярьж байсан Д.Сарангэрэл, Б.Батзориг, С.Чинзориг нар нь сайдад яригдаад эхэлжээ.

Ямартай ч Т.Аюурсайхан, Н.Учрал, Ц.Нямдорж, Ж.Энхбаяр, Л.Оюун-Эрдэнэ нарын хувьд хэлсэн ярьсандаа байж, нийгэмд шударга ёсыг бий болгох, улстөрд ёс зүйн хэм хэмжээ тогтоох, хариуцлага бий болгох гэсэн хүсэлт нь ямар нэгэн эрх ашгийн үүднээс биш, харин чин сэтгэлийнх байжээ гэдэг нь тэдний энэхүү үйлдлээр батлагдах шиг. Нэг үгээр хэлбэл тэд улстөрд нэгэн шинэ соёлыг бий болгож буй энэхүү үйлдэл олон нийтийн талархалыг хүлээж буй үйлдэл юм.

Ийгл телевизийн явуулсан судалгаагаар дээрх эрхмүүдийг У.Хүрэлсүхийн Засгийн газарт орж ажиллахыг олон нийт дэмжиж байсан. Гэвч олон нийтийн хүсэн хүлээж байсан дээрх эрхмүүд албан тушаалаас татгалзаж, улстөрд хяналт, хариуцлага тооцон ажиллах замыг сонгож байгаа бололтой


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 2 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 4 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 5 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 6 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 23 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18