​ЭРХ БАРИГЧИД ӨРИЙН ХЭМЖЭЭГ ТЭРБУМААР НЭМЖЭЭ


Эрх баригч нам нэг жилийн хугацаанд ингис бонд"-той дүйцэхүйц нэг тэрбум ам.долларын өрийг нэмж тавьсан байна. Хамгийн гол нь тэд ийнхүү санхүүжилт босгочихоод бүтээн байгуулалт хийгээгүй бөгөөд үрэгдээд алга болжээ. Өнгөрсөн жил 580 сая долларын евро бондын төлбөрийг "Хуралдай бонд"-оор дарсан байдаг гэж УИХ дахь АН-ын бүлэг хийсэн мэдээлэлдээ тодотголоо.

2018 оны нэгдүгээр сард "Чингис бонд"-ын 500 сая долларыг төлөх ёстой. Энэ бондыг "Чингис бонд"-оос зээл авсан аж ахуйн нэгжүүдээс төлүүлэх боломжтой гэж үзлээ. Харин дараагийн төлбөрийг 2022 онд төлөх графиктай. Самура бондын төлбөрийг 2023 оны 12-р сарын 25-нд төлнө. Тиймээс өр төлөх гээд одоогийн эрх баригчид зүдгээгүй гэж үзлээ.

УИХ дахь АН-ын бүлгийн дарга Ж.Батзандан

Төсвийн алдагдлыг огцом нэмсэн, өрийн даацыг өсгөсөн тиймээс олон улсын МҮДИС агентлагаас зээлжих зэрэглэлийг бууруулсан. 2017 оны 2-р улирлын байдлаар ажилгүйдэл ядуурал нэмэгдсэн байна, дээр нь төсвийн орлого давсан энэ үед төсвийн тодотголыг хийх шаардлагагүй байсан. Төсвийн тодотголд тусгаад байгаа 17 төрлийн зардлаас хүүхдийн мөнгөнөөс бусад нь 2018 оны төсөв хүртэл тэвчиж болох зардлууд багтсан гэж АН-ын бүлэг үзжээ.

УИХ-ын гишүүн З.Нарантуяа

Мөн Монгол Улс огцорсон Засгийн газартай олон нэлээд цаг хугацааг өнгөрөөлөө. Ерөнхий сайд томилогдсоноосоо хойш 14 хоногийн дотор Засгийн газраа бүрдүүлэх хуультай, гэтэл одоо бүрэлдэхүүн нь тодорхойгүй долоо хонож байна. Энэ байдал нийгэм, эдийн засагт сөрөг үр дагавартай. Эрх баригч намын дотоод зөрчил нь нэг намын эвслийн засгийн газар шиг харагдаж байна. Өмнөх засгийн газрын хувьд хүүхдийн мөнгийг хууль бусаар олгосон, 60 тэрбумын хэрэг зэрэг асуудлаас болж огцорсон. Тэгвэл 60 тэрбумынхан шинэ Засгийн газраас явсан уу, үдсэн үү гэх асуултанд дараах хариултыг өгсөн юм.

УИХ-ын гишүүн Л.Болд

У.Хүрэлсүхийн танхим давхар дээлтэй сайд нараас бүрдэхээр байгаа. Давхар дээлтэй сайд нарыг дэмжихгүй, дэд сайд нарыг байхгүй болгох, ашиг сонирхолын зөрчилтэй сайд нарыг дэмжихгүй.

УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат

Сөрөг хүчний 9 гишүүн хүрэлсүхийн засгийн газрын сайд нарын цөөнгүйг нь дэмжихгүй байхаар харагдаж байна.



0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 2 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 4 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 5 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 6 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 23 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18