​У.ХҮРЭЛСҮХ ӨӨРИЙГ НЬ САЙД БОЛГОСОН 31 ГИШҮҮНЭЭ ГОМДООГООД ЭХЭЛЖЭЭ


Ерөнхий сайдын сэнтийд суугаад ес хонож буй У.Хүрэлсүх танхимаа бүрдүүлэх гэж зүдэрч байна. Өөрийг нь Ерөнхий сайд болгох тохироотойгоор Ж.Эрдэнэбатыг тонгорч унагасан 31 гишүүн мэдээж түүнээс ямар нэгэн "шагнал" хүртэх ёстой биз. Тиймээс ч түүнд янз бүрийн л шахаа хийх гэж зүтгэж байгаа нь нууц биш юм. Ямартай ч намаа хоёр хуваачихаад байгаа У.Хүрэлсүх өөрийг нь Монгол Улсын 30 дахь Ерөнхий сайд болоход том гавьяа байгуулсан 31 гишүүнээ эхнээс нь гомдоогоод эхэлсэн тухай яриа цайны хачир болон улстөрчдийн дунд яригдах боллоо.

Учир нь 29 дэхь Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатыг хүчээр унагах ажиллагааны гол дүрд явсан УИХ-ын гишүүдээ У.Хүрэлсүх нь танхимынхаа гадна үлдээх сурагтай. У.Хүрэлсүх өөрийг нь ерөнхий сайд болгосон 31 гишүүнийнхээ хөдөлмөрийг багаар үнэлж, тэдэнд амалсан амлалтаасаа буцаж, М.Энхболдын фракцтай тохирч засгаа бүрдүүлэх гэж байгаа нь олон гомдогч үлдээх гэж байна.

УИХ-д 65 суудал авч, Засгийн газраа бүрдүүлсэн эрх баригч хүчин цөөн шалтаг заан өөрийн Засгийн газрыг унагах нь мэдээжийн амаргүй. 33, 32-ийн харьцаатай Засгаа унагасан У.Хүрэлсүхэд ч мөн адил Ж.Эрдэнэбатад тохиолдсон шиг явдал тохиолдохгүй байхын аргагүй. Тиймээс түүнд хэнийг ч гомдоох эрх байхгүй. Хэн нэгнийг нь гомдоож, гонсойлголоо гэхэд түүний байгуулсан Засгийн газарт урт нас байхгүй гэсэн үг юм. Ямартай ч У.Хүрэлсүхэд хүний өөрийн талаас татгалзахын аргагүй хоёр тулгалт иржээ гэж ойлгогдож байна. Нэг нь өөрийнх нь тал болох Ж.Эрдэнэбатын ЗГ-ын алтан хайрцгийг нээсэн 33 гишүүн дангаараа ЗГ-аа бүрдүүлж бусдад бялуу хүртээхгүй байх. Анхнаасаа ч ийм тохироотой байсан, ерөнхий сайд ч үүнийг зөвшөөрсөн байж таараа. Харин хоёрдугаар тулгалт нь М.Энхболдын талаас. Засгийн газрынхаа суудлын 50 хувийг манай талд өг, өгөхгүй бол намын дарга болоход чинь тээг учруулна, АН-ынхантай нийлж байгаад ЗГ-ыг чинь унагаана гэсэн сүрдүүлэлт.

У.Хүрэлсүх түүхэнд нэг жил хүрэхгүй настай Ерөнхий сайд гэж тэмдэглэгдэхээс болгоомжилж М.Энхболдын фракцтай тохирч засгаа бүрдүүлэх сурагтай. Өнөөдөр УИХ дахь МАН-ын бүлгийн хурлаар У.Хүрэлсүх танхимынхаа сайд нарын нэрийг оруулж ирэх эх сурвалжийн мэдээлэл байна. Амралтын өдрүүдэд сонссон мэдээлэлээр М.Энхболдын фракцид 4-5 сайдын суудал өгөх чимээ сонсогдов. Сайд нарын нэрс өдөр өдрөөр өөрчлөгдөж байгаа, У.Хүрэлсүхээс өөр хэн ч хэн сайд болох вэ гэдгийг хэлж мэдэхгүй маш нууц байна гэж УИХ-ын гишүүд мэдээлж байгаа. Ингээд Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн албаны эх сурвалжаас авсан мэдээллийг нийтэлж байна. Монгол Улсын Шадар сайд Д.Хаянхярваа Монгол Улсын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Оюун-Эрдэнэ, Г.Занданшатар Гадаад харилцааны сайд Г.Занданшатар Д.Цогтбаатар Хүнс, хөдөө аж ахуйн сайдаар Б.Батзориг Зам тээврийн сайдаар УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ Боловсролын сайдаар Л.Энх-Амгалан Уул уурхайн сайдаар Д.Сумьяабазар Байгаль орчин, аялал жуулчлалын сайдаар Д.Сарангэрэл Хөдөлмөр, нийгмийн хамгаалалын сайдаар Ц.Чинзориг Хуульзүйн дотоод хэргийн сайдаар Ц.Нямдорж Сангийн сайдаар Ч.Хүрэлбаатар Эрчим хүчний сайдаар Ц.Даваасүрэн М.Энхболдын фракцид сайдын суудал өгсөнд зарим УИХ-ын гишүүд сэлэм эргүүлэхэд бэлэн уурсаж Ж.Эрдэнэбатыг унагаж болсон юм, У.Хүрэлсүхийг унагаж чадна гэж шүд зууж байгаа мэдээлэл бий. Эндээс харахад Батлан хамгаалахын сайдын суудалд Т.Аюурсайхан очихгүй бол Ж.Эрдэнэбатыг унагасан гавьяагаа тэр хүртэж чадахгүй нь ээ. 60 тэрбумынханыг уурлуулж үлдээж байхаар өөрсдийн 31 гишүүнээсээ уурлуулж үлдээх нь өөрийнх нь удирдах ЗГ-ын хувь заяанд өлзийтэй гэж У.Хүрэлсүх тооцоолсон бололтой.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Ж.Баярмаа: Ерөнхий сайд надаас уучлалт гуйсан, бид хоёрт ямар ч хувийн өс хонзон байхгүй 15 цагийн өмнө
О.Цогтгэрэл: Ардчилсан намын бүлэг завсарлагаа зогсоож чуулганы хуралдаанд оролцоно 16 цагийн өмнө
Говийн бүсийн нутгаар 26 хэм хүрч дулаарна 16 цагийн өмнө
Маргааш цахилгааны хязгаарлалт хийх газрууд 16 цагийн өмнө
​Ц.Идэрбат: Тэтгэврийн зээлийн нөхцлийг сайжруулах саналтай байгаа 18 цагийн өмнө
Л.Гантөмөр: Бид бол ажлаа хиймээр байна, ажил явах ёстой. Энэ бол өндөр авах асуудал биш 18 цагийн өмнө
Завхан аймгийн Улиастай хотоос Цагаанхайрхан сум, Алтай чиглэлийн 40 км авто замын ажил эхэллээ 19 цагийн өмнө
ЕБС-ийн 3000 сурагч Монгол ахуй, нүүдэлчин соёл, мал аж ахуйтайгаа танилцах аялалд гарлаа 20 цагийн өмнө
Ц.Баатархүү сайд Монголын анхны TIER III зэрэглэлийн дата төвд ажиллалаа 20 цагийн өмнө
Ой хээрийн түймрийн эрсдлийн зэрэг 30 хувиас илүү байна 20 цагийн өмнө
Сэлэнгэ аймгийн Хушаат сумын Засаг дарга бусдын эзэмшилд халдлаа 20 цагийн өмнө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путины урилгаар Ялалтын 80 жилийн ойн баярт оролцоно 21 цагийн өмнө
Хашааны шар өвс, хог хаягдлыг ил задгай шатаахгүй байхыг анхаарууллаа 21 цагийн өмнө
Алтай уулархаг нутаг болон говийн бүс нутгийн зүүн өмнөд хэсгээр хур тунадас орно 21 цагийн өмнө
Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын 15.6 км авто замын барилгын ажлыг эхлүүллээ Өчигдөр
Солонготын даваа хаагдаж, Цагаан даваанд автомашины бөөгнөрөл үүсчээ Өчигдөр
Чингэлтэй дүүрэгт гарсан түймрийг цурманд орууллаа Өчигдөр
Танилц: Ирэх долоо хоногт УИХ-ын чуулганаар хэлэлцэх асуудлууд Өчигдөр
Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын албан хаагчдын нийгмийн баталгааг хангах ажлыг эхлүүллээ Өчигдөр
Чингис хаан нисэх буудал руу зорчих автобусны цагийн хуваарьт өөрчлөлт орлоо Өчигдөр