У.ХҮРЭЛСҮХ ОУВС-ГААС ХӨТӨЛБӨРӨӨ ҮРГЭЛЖЛҮҮЛЭХИЙГ ХҮСЭВ


Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх өнөөдөр ОУВС-гийн Монгол дахь суурин төлөөлөгч Нэйл Сакерыг хүлээн авч уулзлаа.

Уулзалтын эхэнд Ерөнхий сайд У.Хүрэлсүх "Манай улсад Засгийн газар огцорч, дараагийн Ерөнхий сайдаар миний бие томилогдсон. Шинэ Засгийн газрыг УИХ-ын сонгуулийн дүнгийн дагуу МАН дангаараа байгуулна, өмнөх Засгийн газрын бүтцэд ямар нэгэн өөрчлөлт орохгүй, зөвхөн бүрэлдэхүүнийг өөрчилнө" гэлээ. Эдийн засгийн өнөөдрийн орчин 2016 оны сонгуулийн дараа Засгийн газар байгуулж байх үеийнхээс илүү сайжирсан, эдийн засаг өсөлттэй, инфляц нэгэн оронтой тоонд байна. Ийм үр дүн гарахад ОУВС-гийн хөтөлбөр хувь нэмрээ оруулсан гэж Ерөнхий сайд У.Хүрэлсүх онцоллоо.

Мөн тэрээр, манай танхим өмнөх Засгийн газрын үйл ажиллагааны ололт, амжилт бүрийг үргэлжлүүлнэ, үүний нэг нь ОУВС-тай хамтарч хэрэгжүүлж буй хөтөлбөр юм гээд Монгол Улсад хэрэгжүүлж буй хөтөлбөрөө үргэлжлүүлэхийг хүссэн Монгол Улсын Ерөнхий сайдын албан захидлыг ноён Нейл Сакерт гардуулж, ОУВС-гийн гүйцэтгэх захирал Кристин Лагардед дамжуулж өгөхийг хүслээ.

Суурин төлөөлөгч Нейл Сакер, Ерөнхий сайдаар томилогдсонд нь У.Хүрэлсүхэд баяр хүргээд, ОУВС-гийн хөтөлбөр нь Монгол Улсын эдийн засгийг тогтворжуулаад зогсохгүй, бодитой өсөлт бий болгох боломжтой гэлээ.

Энэ нь Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн анхны гадаад уулзалт юм гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 2 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 4 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 5 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 6 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 23 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18