ИСПАНИЙН ХААН КАТАЛОНЫ УДИРДЛАГЫГ "ХҮЛЦЭН ТЭВЧИХИЙН АРГАГҮЙ ҮНЭНЧ БУС" ГЭЖ ТОДОРХОЙЛОВ



Каталоны удирдлага ард түмнийхээ дунд Испаниас салан тусгаарлахыг хүсч буй эсэх тухай санал асуулга зарлаж, асуулгад оролцогчдын 90 хувь нь тусгаар улс болохыг хүсч буйгаа илэрхийлсэн. Санал асуулгыг Испанийн төр засаг хууль бус хэмээн үзэж, хүчээр зогсоох чигийг баримталснаар иргэд болон цагдаа нарын хооронд мөргөлдөөн гарсан. Мөн санал асуулгын маргааш 700 гаруй мянган каталанчууд эсэргүүцлийн жагсаал цуглаан хийж, Испанид тогтворгүй байдал үүсээд байгаа юм. Үүнтэй холбогдуулан Испанийн Хаан Филипп VI албан ёсны мэдэгдэл хийлээ. Тэрбээр мэдэгдэлдээ Каталоны удирдлагыг "хүлцэн тэвчихийн аргагүй үнэнч бус" гэж тодорхойлжээ.

"Каталоны төлөөлөгчид төрийн тогтолцоог зөрчиж, улс орныхоо удирдлагын эсрэг хүлцэн тэвчихийн аргагүй үйлдэл хийлээ. Тэд Каталоны оршин тогтнол, ард иргэдийн уур амьсгалыг эргэлзээнд орууллаа. Тэд Испанийн нэгдмэл байдлыг бутаргахыг эрмэлзэж, хууль ёс, ардчиллыг уландаа гишгэлээ" гэж Испанийн Хаан Филипп VI мэдэгдсэн байна.

М.Болджин


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 1 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 3 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 4 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 5 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 23 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18