Д.СУМЪЯАБАЗАР ШАДАР САЙДАД ЯРИГДАЖ БАЙНА


Монгол Улсын 30 дахь Ерөнхий сайдад нэр дэвшигч У.Хүрэлсүх "ацан шалаанд" оржээ. Ерөнхий сайдыг ирэх пүрэв гаригийн чуулганы хуралдаанаар томилох ч кабинетдаа ажиллах сайдуудаа хэрхэн бүрдүүлэх вэ гэдэг нь түүний толгойн өвчин болоод байна. Хуульд Ерөнхий сайд кабинетаа өөрөө бүрдүүлнэ гэж буй ч нэг нам дангаараа засгийн эрх барьж байгаа ийм үед тэр, энэ даргын хүн хэмээн албан тушаалын "бялуу"-наас хүртээхгүй бол байгуулсан засгийнх нь наслах хугацаа богинохон болчих гээд байгаа ажээ. Хэдийгээр тэр "Надаас хууль бус зүйл бүү гуйгаарай. Би авлигатай хатуу тэмцэнэ" гэж хэлсэн ч дундын хувилбарыг баримтлахгүй бол 65 суудалтай үнэмлэхүй олонх болсон нам нь Засгийн газраа дахин огцруулахгүй гэх баталгаа яг өнөөдрийн нөхцөл байдалд алга байна. Нэг ёсондоо ёс зүй, дүрэмгүй энэ тоглолтод "эхийг нь эцээж тугалыг нь тураахгүй" байх зарчим яв цав тохирох байх.

Тиймээс ч Ерөнхий сайдад нэр дэвшигч У.Хүрэлсүх өнөөдөр Ж.Эрдэнэбатын Засгийн газрыг огцруулах бичигт гарын үсэг зураагүй 31 хүнтэй бүлгийн дарга Д.Хаянхярваагийн өрөөнд уулзлаа. Уулзалтаар хэнийг сайд болгох талаар ярилцсан ч тодорхой шийдэлд хүрч чадаагүй учраас үргэлжлүүлэн Шадар сайдын үүрэг гүйцэтгэгч У.Хүрэлсүхийн өрөөнд хуралдаж байна. Хурлаар ямар шийдвэр гарах нь одоогоор тодорхойгүй байгаа юм. Гэхдээ олон нийтийн мэдээллийн хэрэгслээр сайдад горилогчдын нэрс хөвөрч байна. Эдгээр мэдээллийн зарим нь ортой ч нөгөө хэсэг нь сайд болох сонирхолтой хүмүүс өөрсдийнхөө нэрийг хэвлэлээр гаргаж байгаа төдий юм.

Эх сурвалжийн өгч байгаа мэдээллээр ЗГХЭГ-ын даргад УИХ-ын гишүүн Г.Занданшатар, Монгол Улсын Шадар сайдад УИХ-ын гишүүн Д.Сумъяабазар, БСШУС-ын сайдад УИХ-ын гишүүн Д.Сарангэрэлийн нэр тодорхой болжээ. Г.Занданшатар гишүүний хувьд УИХ-д гурван удаа сонгогдсон, Гадаад харилцааны сайдаар ажиллаж байсан, Ерөнхий сайдад нэр дэвшигч У.Хүрэлсүхийн фракцад харьяалагддаг нэгэн юм.

Г.Занданшатар, Д.Сумъяабазар нарын нэр яригдаж байна

Харин УИХ-ын гишүүн Д.Сумъяабазарын хувьд УИХ-д хоёр дахь удаагаа сонгогдсон. Парламентад сонгогдохоос өмнө нийслэлийн МАН-ын нийслэл хариуцсан нарийн бичгийн дарга, Сонгинохайрхан дүүргийн МАН-ын хорооны дарга зэрэг сонгуульт албан тушаалыг хашиж байсан, намын гал тогоонд багагүй хугацаанд ажиллаж туршлага суусан хэмээн хотын фракц зүтгүүлж байгаа аж. Ерөнхий сайдыг эзгүйд Шадар сайд ажлыг нь орлодог. Тиймээс уг албан тушаалыг хотын фракц авахаар төлөвлөж, гишүүд дотроосоо туршлагатай, намын нөхдөдөө үнэлэгдэх хэмжээний хүн өрсөлдүүлнэ гэж үзэж буй гэсэн.

Г.Занданшатар, Д.Сумъяабазар нарын нэр яригдаж байна

УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл мөн УИХ-д хоёр дахь удаа сонгогдон ажиллаж байгаа бөгөөд өдгөө Өргөдлийн байнгын хорооны даргаар ажиллаж буй. Түүнийг Ерөнхий сайдад нэр дэвшигч У.Хүрэлсүхийн хүн гэх яриа улс төрийн хүрээнд яригддаг. Тэрээр 2012 оны сүүлээр УИХ-ын гишүүн У.Хүрэлсүхийн оронд парламентад намын жагсаалтаар сонгогдож байсан юм.

Энэ удаагийн Засгийн газар 13 яам, 15 сайдтай байна гэдгээ нэр дэвшигч У.Хүрэлсүх мэдэгдсэн. Өөрөөр хэлбэл, тэрээр одоо байгаа засгийн бүтцэд өөрчлөлт оруулахгүй гэдгээ илэрхийлээд буй юм. Дээр нэр нь дурдсан гурваас бусад яаманд хэн очих талаар тодроогүй яг одоо хуралдаж байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 3 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 4 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 5 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 23 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18