ЕРӨНХИЙ САЙДЫН СУУДАЛД СУУГААГҮЙ БАЙГАА У.ХҮРЭЛСҮХИЙН ЗОВЛОН ЭХЭЛЖЭЭ


Засаг солигдох бүрд дараагийн Засгийн газрын бүрэлдэхүүнд хэн хэн багтах тухай асуудал дэгддэг. Ямартай ч У.Хүрэлсүх шадар сайдаар нь ажиллаж байсан Засгийн газраа шүүмжилэн огцруулж, харин өөрөө дараагийн Засгийн газрын тэргүүн болохоор зүтгэж байна. У.Хүрэлсүхийг Ерөнхий сайд болгохыг албан ёсоор УИХ-аар батлаж, тогтоол гараагүй ч өөрийнхөө байгуулах Засгийн газарт ямар хүмүүсийг багтаах вэ гэх зовлон эхэлж, сайдад горьлогч нарын нэрс өдөр бүр солигдож байгаа аж.

Ямартай ч Д.Оюунхорол сайд Байгаль орчин, аялалж жуулчлалын яам аа, С.Бямбацогт Хууль зүй, дотоод хэргийн яам аа толгойлж үлдэхээр зүтгэж байгаа юм. Гэхдээ С.Бямбацогтоос гадна Ш.Раднаасэд, Ц.Нямдорж нар тус яамны сайдаар ажиллах сонирхолтой байгаа аж. Харин Ц.Мөнх-Оргил Гадаад харилцааны яамандаа үлдэх сонирхолтой байгаа бөгөөд Д.Цогтбаатар ч мөн адил тус яамыг толгойлон ажиллах сонирхолтой байгаа гэнэ. адаад хэргийн сайдад Ц.Мөнх-Оргил, Д.Цогтбаатар нар яригдаж буй аж.

Хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдад Л.Элдэв-Очир, БСШУС-ын сайдад Д.Сарангэрэл, Сангийн сайдад Ч.Хүрэлбаатар, Ц.Даваасүрэн нар санаархаж байгаа юм. Ц.Даваасүрэн Сангийн сайдад барахгүй бол Эрчим хүчний сайд болох бодолтой яваа юм байна.

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдад Д.Тогтохсүрэн, С.Чинзориг нар харин Шадар сайдад Д.Сумъяабазар, Ч.Улаан, Батлан хамгаалахын сайд Б.Бат-Эрдэнэ нар яригдаж байна.

Л.Оюун-Эрдэнийн хувьд ЗГХЭГ-ын даргад санаархаж байгаа бөгөөд ЗГХЭГ-ын даргад түүнтэй Я.Содбаатар өрсөлдөж байгаа аж. Хэрвээ Л.Оюун-Эрдэнэ ЗГХЭГ-ын даргаас нэрээ татвал Т.Аюурсайхан уг газарт даргаар үлдэхээр чичирч байгаа гэнэ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 3 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 4 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 5 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 23 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18