КАТАЛОНЫ САНАЛАА ӨГСӨН ИРГЭДИЙН 90 ХУВЬ НЬ ТУСГААР УЛС БОЛОХЫГ ДЭМЖЛЭЭ


Испаниас салан тусгаарлаж, тусгаар тогтнохыг хүсч буй эсэх талаар Каталонд өчигдөр ард түмний санал асуулга боллоо. Каталоны 7.5 сая хүн амаас 5.3 сая нь санал өгөх эрхтэй иргэд юм. Үүнээс 2.2 сая гаруй иргэн санал өгсөн гэж Каталоны тэргүүн Жорди Туруль мэдэгджээ. "Өдөр дундаа дөнгөж орж буй ч гэсэн санал асуулгад хэдэн сая хүн оролцсоныг мэдэгдэж байна" хэмээн Туруль өгүүлжээ. Урьдчилсан дүнгээр тусгаар тогтносон улс болохыг хүсч буйгаа 2.020.144 хүн буюу нийт санал асуулгад оролцогдын 90 хувь нь дэмжиж, 176.565 хүн буюу 7 хувь нь үл дэмжжээ. Мөн 700 мянга гаруй хүн санал асуулгад оролцохыг хүссэн ч санал асуулгын байрыг цагдаагийнхан хаасан тул саналаа өгч чадаагүй гэнэ.

Гэвч Испанийн Ерөнхий сайд Мариано Рахой энэхүү санал асуулгыг тэрслүү үзэлтнүүдийн бүтэлгүй оролдлого гэж үзэж буйгаа илэрхийлсэн байна. Каталоны энэхүү санал асуулгыг хууль бус хэмээн үзэж иргэдийн ихэнх нь санал өгөхөөс татгалзсан гэж Мариано Рахой мэдэгдлээ.

Мөн санал асуулгын 319 байрыг хааж, дүнг хүчингүйд тооцохыг Мариано Рахой үүрэгдэж, цагдаа хүчний байгууллагынхныг ашиглажээ. Цагдаа нар нулимс асгаруулагч, резинэн сумтай буу, бороохой ашигласан талаар дэлхийн нийтийн мэдээллийг хэрэгслүүд зарлав. Мөн цагдаа болон каталан иргэдийн мөргөлдөөний үеэр нийтдээ 760 хүн гэмтэж, шархтжээ.

Каталон нь 32114 км/квадрат нутаг дэвсгэртэй, 7.512.381 хүн амтай, Испанийн автономит муж юм. 988 онд албан ёсоор тусгаар тогтнолоо зарласан ч 1714 онд Хаан Филипп V-ийн үед Испанийн мэдэлд оржээ.

М.Болджин


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 3 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 4 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 5 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 23 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18