Төрийн байгуулалтын байнгын хороо яг одоо Ерөнхий сайдад нэр дэвшигч У.Хүрэлсүхийн асуудлыг хэлэлцэж байна. Хуралдааны үеэр УИХ-ын гишүүн О.Баасанхүү: Монгол улсын өрийн асуудлыг хэрхэн шийдэх вэ? гэсэн асуултыг нэр дэвшигчээс асуулаа. Гишүүний асуултад У.Хүрэлсүх "Монгол улс 24 их наяд төгрөгийн өртэй. Би үнэнийг хэлье. Нөхцөл байдал хүнд байгаа. Дахин бонд гаргаж төлөхөөс өөр гарц байхгүй" хэмээв.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна