ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ИЛГЭЭЛТ


Монголын Үндэсний телевиз анхны эфирээ цацсаны 50 жилийн ойн өдрийг тохиолдуулан МҮОНРТ-ээс зохион байгуулж буй "Олон нийтийн телевизийн хөгжлийн чиг хандлага" сэдэвт олон улсын форум Корпорэйт Конвейншн төвд өнөөдөр болж байна.

Олон улсын форумд оролцогчдод зориулан илгээсэн Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын илгээлтийг Ерөнхийлөгчийн Тамгын газрын дэд дарга Б.Саруул уншиж сонордууллаа.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн илгээлтэд "Олон улсын чуулганы хүндэт зочид төлөөлөгчид өө,

Эрхэм хүндэт телевизийн салбарын уран бүтээлчид ээ,

Дэлхий нийтээр олон нийтийн телевизийн өмнө тулгамдаж буй нийтлэг саад бэрхшээл болон ололт амжилт, цаашид телевизийн энэ салбарыг хэрхэн хөгжүүлэх талаар хэлэлцэхээр манай улсад хуран чуулж байгаа Та бүхэнд гүн талархал илэрхийлж, эртний түүхт Монголын сайхан оронд тухлан саатахыг хүсье.

Монгол Улсад телевизийн салбар үүсэж хөгжих эхлэлийг тавьж, 1967 оны 9 дүгээр сарын 27 буюу 50 жилийн өмнөх энэ өдөр эх орныхоо хөгжил дэвшлийн өнгө гэрлийг түгээж, ард түмнээ соён гэгээрүүлэх эрхэм үйлсийг эхлүүлэн, анхны эфирээ цацаж байсан Монголын Үндэсний Олон нийтийн телевизийн 50 жилийн ойн баярын мэндийг хүргэе.

Монголын Үндэсний Олон нийтийн телевиз 50 жилийн ойгоо тэмдэглэлт баяр гэхээсээ илүүтэй ирээдүйн хөгжлийн мөчлөг хэмээн харж, алдсан оносноо дүгнэж цэгнэн, олон улсын жишгээс туршлага судалж, хөгжлийн чиг хандлагаа тодорхойлоход чиглүүлэн энэ хурлыг зохион байгуулж байгаад баяртай байна.

Тоталитар дэглэмийн үзэл суртлын хүчирхэг зэвсэг болж, нэг намын бодлого, суртлаар дагнадаг байсан Монгол телевизийн уран бүтээлчид 1990 оны ардчилсан өөрчлөлтөд мэдрэмжтэй хандаж, Ардчилсан хувьсгалын үйл явцыг үр хөврөлөөс нь өсөж бойжин хэлбэржих, хэрэгжих хүртэл түмэн олондоо мэдээлж ирсэн юм.

Ардчилсан өөрчлөлтүүд Монголын телевизийн салбарт ч тусгалаа олсны нэг чухал үр дүн нь 2005 онд Монголын Үндэсний Олон нийтийн телевизийг хуульчлан байгуулсан явдал байлаа. Эрх зүйн зохицуулалттай болсноор улс төр, төрийн оролцооноос ангид, иргэдийнхээ үзэл бодлын индэр болж, олон нийтийн оролцоог хангасан мэдээллийн хэрэгсэл бүрэлдэх, хөгжих нөхцөл тавигдсан юм.

Аль ч улсын ард түмний татвар, төрийн төсвөөс санхүүждэг Олон нийтийн телевиз байна гэдэг төр засаг хийгээд ард түмнийг холбосон шударгуу гүүр, шууд итгэлцүүр байхын нэр юм. Нэг талаас ард түмний санаа бодлын толь, хүсэл зоригийн илэрхийлэл, шударга үнэний дуу хоолой болохын зэрэгцээ нөгөө талаас олон нийтийн энэ эрх ашигт нийцсэн тэнцвэртэй, бодит, шуурхай мэдээллээр хангах үүрэг хүлээдэг. Энэ нь төр засаг ч олон нийтийн телевизийн дуу хоолойг дуугүй хүлээн зөвшөөрөх үндэс болдог билээ.

Тус форум орчин цагийн олон нийтийн телевизийн сэтгүүлзүйн салбарын өмнө тулгамдаж буй асуудлуудыг шийдвэрлэх арга замыг эрэлхийлж, хөгжлийн чиг хандлагыг тодорхойлсон ач холбогдол, шийдэл гарц, үр дүнгээр баялаг болно гэж найдаж байна.

Монгол Улсын төр засгийн зүгээс өөрийн улсын олон нийтийн телевизийн олон нийтэд үйлчлэх, хараат бус мэдээллийн хэрэгсэл болох, дэлхийн хандлагыг нэвтрүүлэх, шинэчлэгдэн сайжрахын төлөөх эрэлхийлэл, зүтгэлийг бүхий л талаар дэмжих болно.

"Олон нийтийн телевизийн хөгжлийн чиг хандлага" олон улсын форумын үйл ажиллагаанд амжилт хүсье" гэжээ.

Олон улсын форумд Англиин BBC, ХБНГУ-ын Douche Welle TV, Японы NHK, БНХАУ-ын CCTV, ОХУ-ын Russia Sputnik, Туркийн TRT TV, Украйны URTV зэрэг олон байгууллагын төлөөлөгчид оролцож байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
О.Хангай аварга нэг тонн тарвасын азтан шалгаруулна 2 цагийн өмнө
Г.Занданшатар “ОНТРЭ”-ийн лицензийг цуцлах чиглэлээр үүрэг өгсөн байжээ 3 цагийн өмнө
Туул гол ундны усны эх үүсвэр биш, Улаанбаатарчууд 100 хувь гүний цэвэр усаар ундаалдаг 3 цагийн өмнө
Ил гал гаргахгүй байхыг анхааруулж байна 7 цагийн өмнө
Цаг агаар: +7 градус дулаан 8 цагийн өмнө
ОХУ: Тариалалтын үе эхлэх болон үйлдвэрүүдийн засвар үргэлжлэхтэй холбоотойгоор шатахууны үнэ дахин өсөх магадлалтай Өчигдөр
НЗДТГ: Өнөөдрийн байдлаар 3000 гаруй тонн нөөцийн мах байна Өчигдөр
Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, их хэмжээгээр бэлтгэж, хадгалсан этгээдийг баривчиллаа Өчигдөр
Ирэх дөрөвдүгээр сарын цаг агаарын ерөнхий төлөв Өчигдөр
Сэрэмжлүүлэг: Нойтон цас орж, цасаар шуурна Өчигдөр
Г.Занданшатар: Монголын төр намын хуваагдал, талцлаас болж дэлхийд шившиг болж байна Өчигдөр
Үндэсний үйлдвэрлэгчид боловсролын салбарт 1 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийлээ Өчигдөр
“Пицца Хат” брэндийн хамтран ажиллах санал Өчигдөр
"Монгол Улсын төрийн далбаа мандуулах хөтөлбөр"-ийг нээлээ 2026/03/27
Б.Цэвээндаш 1418 км замыг туулаад эх орондоо ирлээ 2026/03/27
ГССҮТ-д цус, цусан бүтээгдэхүүнийг дроноор тээвэрлэн түргэн шуурхай хүргэжээ 2026/03/27
Ц.Мөнхбат: МАН ирцээ бүрдүүлж чадахгүй байж буруугаа манай намаас хайгаад байна 2026/03/27
Нийслэлийн хэмжээнд 4600 айлыг цахилгаан эрчим хүчинд шинээр холбоно 2026/03/27
Азийн хамгийн гайхалтай дэд бүтцийн нэг "Голын хурдны зам" 2026/03/27
О.Цогтгэрэл: Чуулган хуралдахгүй байгаа ч цаг үеийн тулгамдсан асуудлыг сонсох ёстой 2026/03/27