МАН МАНДАХ УУ, МӨХӨХ ҮҮ ГЭДГЭЭ БАГА ХУРЛААРАА ШИЙДНЭ

Admin
Өчигдөр

МАН-ын ээлжит бага хурал энэ сарын 25-ны өдөр болно. Энэ удаагийн Бага хурал их олон асуудлыг хагалж, хариу тайлбарыг гаргах учиртай. Ганцхан өгүүлбэрээр тодорхойлоход МАН мандах уу, мөхөх үү гэдгийг шийдэх Бага хурал товлогдчихоод байна. Ерөнхийдөө 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуулиас хойш улстөрийн хүрээнд өрнөсөн үйл явдлын хайнааг энд хагалах хэмжээнд асуудал ужгирчихсан учраас ийнхүү МАН-ын Бага хурал хүлээлт үүсгэжээ. Тодруулбал МАН-ын Бага хурал бол тус намын Их хурлаас төлөөлөн сонгогддог удирдах дээд байгууллага нь юм. Тиймдээ ч жирийн гишүүд, дэмжигчдийнхээ үгэнд орохоо байж хоёр талцсан 65 гишүүн, байгуулсан Засгийн газраа цаг бусаар унагадаг 32 гишүүнийг, тогтвортой байдлыг хүссэн 33-аасаа бүх сэтрийг нь хураах уу гэдэгээ зөвхөн энэ л өдөр дүгэнэнэ.

Нөгөө талаар МАН хариуцлагын дүрмээ хэрэгжүүлэх үү гэдэг хүлээлт бий. Нэг ёсондоо Шадар сайд У.Хүрэлсүх 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуулиар мэдэгдэхүйц эсрэг ажилласныхаа дараа араасаа 31 хүн дагуулан Засгийн газраа унагасан тохиолдлыг лав зүгээр өнгөрөөхөөргүй болсон. Намаасаа урвасан, намынхаа эсрэ болон нэрдэвшигчийн эсрэг ажилласан тохиолдолд хариуцлага тооцох дүрэмтэй нам. Хамгийн сүүлийн жишээ гэвэл дөрөвхөн жилийн өмнө Ц.Даваасүрэн гишүүнийг намаа шүүмжиллээ хэмээн хөөж л байсан. Харин намаа унагасан, хоёр талцуулсан хүмүүст ямар хариуцлага ногдуулах нь сонирхол татаж байгаа. Энэ удаагийн улс төрийн үйл явцаас харвал тус намд 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуулиар намынхаа нэр дэвшигчийн эсрэг ажилласан тохиолдол нэг биш нилээн хэд байгааг тооцоход АН-ынхан шиг хариуцлага ярьж байгаад хоосон шагнаад явуулчихад ч гайхах хэрэггүй.

Ер нь МАН дүрмээ лоозогнодог уу хэрэглэдэг үү гэдгийг энэ өдөр бас Монгол түмэн мэдэж авна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 1 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 3 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 4 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 21 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18