ХИЛЛАРИ КЛИНТОН ЯЛАГДЛАА ПУТИНЫ "ЦУСАН ӨШӨӨ" ГЭЖ ТОДОРХОЙЛОВ


АНУ-ын тэргүүн хатагтай асан, мөн тус улсын Төрийн нарийн бичгийн даргын албыг хашиж явсан Хиллари Клинтоны What Happened хэмээх ном уржигдар борлуулалтад гарчээ. Тус номд өнгөрсөн жил болсон АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд юу түүнийг ялагдалд хүргэснийг тайлбарлахыг зорьжээ.

Хиллари Клинтон өөрийнхөө ялагдлыг ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путины явуулгатай шууд холбоотой гэж цохон тэмдэглээд "Хувийн цусан өгөө авалт" гэж тодорхойлсон байна.

Тэрбээр 2011 онд АНУ-ын Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байхдаа ОХУ-ын Төрийн думын сонгуулийн дүнг Владимир Путин луйвардсан гэж мэдэгдэл гаргаж байжээ. Үүнд В.Путин өш санаж, улмаар Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөхөд нь зориудаар саад учруулж, ялагдалд хүргэсэн гэж тэр үзсэн байна.

"Өөрийнх нь ард түмний дургүйцлийг түүнд би илэрхийлсэн болохоор Путин намайг илт буруутгаж байсан. Энэ явдал АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд түүнийг гараа дүрэхэд хүргэсэн. Тэр надаас цусан өшөө авах гэж улайрсан. Мөн АНУ-д тун тааламжгүй хандсан. Путин эмэгтэйчүүдэд дургүй хүн. Мөн өөрийнх нь замд хөндөлссөн хүмүүсийг үзэн яддаг"хэмээн Хиллари Клинтон номдоо дурьдсан гэнэ.

Өөрийг нь ялж, Ерөнхийлөгчаар сонгогдсон Дональд Трампын талаар "Одоо тэр АНУ-ын Ерөнхийлөгч. Түүнийг Ерөнхийлөгч болсонд Владимир Путинээс илүү баярласан хүн үгүй биз. Трамп бол АНУ-ын төрд Путины шургуулсан Трояны морь юм" гэж Хиллари Клинтон тэмдэглэжээ.

Харин ОХУ-ын Ерөнхийлөгчийн Хэвлэл мэдээллийн албаны дарга Дмитрий Песков энэ тайлбарыг "Инээдтэй ор үндэсгүй гүтгэлэг" гэж тодорхойлсон байна.

Хиллари Клинтон АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд дахин нэр дэвшихгүй гэдгээ саявтархан өгсөн нэгэн ярилцлагадаа тодорхой хэлсэн ч улстөрчийн замналаа үргэлжлүүлэхээ зарласан юм.

М.Болджин


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 1 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 3 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 4 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 21 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18