ЕРӨНХИЙ САЙДАД 10-ААД ХҮНИЙ НЭР ЯРИГДАХ БОЛЛОО


Засгийн газрыг унагахад хүчин зүтгэсэн 33 гишүүн орондоо ч орох завгүй хуралдаж байна.

Ж.Эрдэнэбатын Засгийн газрын алтан хайрцгийг далдуур нээсэн хүн бол УИХ-ын дэд дарга Ц.Нямдорж гэж улс төрийн хүрээнийхэн жиг жуг хийв. УИХ-ын дэд дарга Ц.Нямдорж Ерөнхий сайдын суудлыг нэг бол надад, нөгөө бол УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатарт өг, би бусад ямар ч томилгоонд хошуу болоод гар дүрэхгүй гэсэн тохироо хийсэн гэх мэдээлэл бий. Насаараа их хуралд сууж байгаа Ц.Нямдорж гишүүний улс төрийн зам бараг энэ сонгуулийн жилээр дуусч мэдэх. Тэр Ерөнхий сайдын суудалд суугаад тэтгэвэртээ гарах нь түүний сүүлчийн хүсэл ч байж магад.

Харин Монгол Улсын 30 дахь Ерөнхий сайдад УИХ-ын дарга М.Энхболд, УИХ-ын гишүүн Н.Энхболд, УИХ-ын гишүүн Сү.Батболд, УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр, УИХ-ын гишүүн С.Бямбацогт, УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат, УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар, УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа, Шадар сайдын үүргийг түр орлон гүйцэтгэгч У.Хүрэлсүх нар ил далдаар зүтгээд эхэллээ.

Засгийн газрыг огцруулахаар сэтгэл санаа нь шулуудсан 31 гишүүн эхэндээ бол Ерөнхий сайдаар У.Хүрэлсүхийгээ томилуулна гэдэг дээр санал нэгдсэн. Харин энэхүү тоглолтонд дээр орж ирсэн Ц.Нямдорж тоглоомын дүрмийг өөрчлөж Увсаас Засгийн газрын тэргүүн тодруулахааар зүтгэж эхэлсэн нь 30 гишүүнд хагаралын эхлэлийг тавьжээ. Яаж ч бодсон ЗГ-ыг унагаад дараагийн бялуу 30 гаруй гишүүнд хувааж хүрэлцэхгүй. Ямартай ч Монгол Улсын Ерөнхий сайдад 10-аад хүний нэр яригдах боллоо. Чухам хэн нь Ерөнхий сайд болохыг цаг хугацаа харуулах биз ээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 1 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 3 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 4 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 21 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18