ҮНДЭСНИЙ ҮЙЛДВЭРЛЭЛЭЭ ХАМГААЛАХГҮЙ Л ЮМ БОЛ ЗАХ ЗЭЭЛ ТЭДНИЙГ ӨМГӨӨЛӨХГҮЙ


Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар Ерөнхийлөгчийн Тамгын газар, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн Ажлын алба, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Монголын Хүнсчдийн холбоо, Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага хамтран Монгол Улсын хүнсний аюулгүй байдлын Үндэсний чуулганыг өнөөдөр Төрийн ордны Их танхимд зохион байгуулж байна.

Уг Үндэсний чуулганд хүнсний үйлдвэрлэл эрхлэгчид, төрийн болон ТББ, 21 аймгаас хүрэлцэн ирсэн фермерүүд, малчид, тариалан эрхлэгчид, судлаачид, эмч, эрдэмтдийн төлөөлөл оролцож байна.

Монгол Улсын хүнсний аюулгүй байдлын Үндэсний чуулганыг нээж Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга үг хэллээ.

Төрийн тэргүүн хэлсэн үгэндээ:

"Эрхэм Хүнс үйлдвэрлэгчид ээ!

Чуулганы зочид төлөөлөгчид өө!

Та бүгдийн амгаланг айлтгая.

Монгол Улсын Үндэсний Аюулгүй Байдлын Зөвлөлийн тэргүүний хувьд хүнсний аюулгүй байдлыг хангахад онцлон анхаарч өнөөдрийн чуулганыг санаачлан зохион байгуулж байгаа юм. 2010 онд шинэчлэгдсэн Монгол Улсын үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалд Аюулгүй байдлын чухал хэсэг бол хүнсний аюулгүй байдлын асуудал хэмээн тусгасан.

Хүнсний аюулгүй байдал нь олон жил яригдсан ч ямар ч шийдэлд хүрээгүй, иргэд сонсохоосоо ч залхах болсон улигт асуудал болчих дөхжээ. Одоо элдэв тодорхойлолт, уриа, тунхагаа орхиод бодит ажил, шийдэлд хүрмээр байна. Импортын хүнс аюулгүй байдал, эрүүл ахуйн шаардлагыг хангахгүй байна. Үүнээс болоод ийм тийм өвчлөл, үхэл хагацал их байна гэж ярьсаар, бичсээр байгаад дөжирчээ. Сүүлдээ Хүнсний аюулгүй байдал гэдэг нь дарга нарын аманд эргэлддэг хэлц үг маягтай л ойлгогдоход хүрч байна.

Би элдэв нөхцөл шалтгаан тоочиж, номчирхолгүй шууд барьж аваад шийдэх шийдлүүдийг энэ чуулганаас гараасай гэж ихэд хүсч байгаа. Төрийн бодлого нь уриа тунхагаас илүүтэйгээр тодорхой шийдлээр л дамжиж хэрэгждэг. Бид хүнсний аюулгүй байдал сайнгүй байгаа, импортоос ихээхэн хамааралтай байгаа, дотоодын хүнсний үйлдвэрлэлийг дэмжих нь чухал гэхчилэнгээр хэчнээн ч ярьж болно. Сайхан үгс хоол болохгүй.

Яг тодорхой үйлчилгээ, нөлөө үзүүлэх шийдлүүдийг л эрэлхийлж, Засгийн газрын, яамны шийдвэр болгомоор байгаа юм. Жишээ нь: Хүнсний үйлдвэрүүдэд урт хугацаатай, хүү багатай үйлдвэрлэлийн зээл олгож байж гэмээ нь эргэлтийн хөрөнгөтэй болж, өрсөлдөх чадвар нь сайжрах юм. Компанийн хүнсний салбарт ажилласан жил(5-10), жилд үйлдвэрлэж нийлүүлдэг бүтээгдэхүүний хэмжээ, чанар зэрэг үзүүлэлтийг харгалзаад ийм бодит дэмжлэг үзүүлэхгүй бол одоогийнх шиг жилийн 20 хувийн хүүтэй арилжааны зээлээр өөдлөхгүй нь ээ.

Чингис бондын зээлээр үндэсний үйлдвэрүүд тоног төхөөрөмжөө шинэчилсэн ч 3 жилийн хугацаатай зээл үр дүнгээ хангалттай өгөхгүй л байна. БНХАУ гэхэд ноолуур бэлтгэх компаниудад маш сайн нөхцөлөөр зээл олгож, ингэснээр бэлтгэн нийлүүлтээ хангалттай хэмжээнд өрсөлдөөнд ноёлж чадаж байна.

"Барс" зах дээр өдөрт 80 тонн жимс, хүнсний ногоо импортоор орж ирж байгаагийн ихэнх нь пестицид болон хадгалалтын хугацааг уртасгах химийн бодисоор хордсон, эрүүл ахуйн наад захын шаардлагыг хангахгүй бүтээгдэхүүнүүд байна гэдгийг дээр дооргүй л ярьдаг.

Гэтэл Монгол Улсад нэг үеэ бодвол хүлэмжийн аж ахуй боломжийн хэмжээгээр хөгжиж байна. Хүлэмжийн аж ахуйг Засгийн газраас шөнийн цахилгааны тариф, халаалтын хөнгөлөлтөд хамруулж бодитойгоор дэмжээд өгөх юм бол гарал үүсэл тодорхойгүй, хортой ногоо импортлохыг хязгаарлах бодит шийдэл болох юм.

Монголын хүнсний үйлдвэрүүд суурилагдсан чадлынхаа 30 хувийг л ашиглаж байхад Засгийн газар нь тэднийг бодитоор дэмжих талаар хуруугаа ч хөдөлгөх шинжгүй, элдэв тайлбар тавьсаар сууна. Дэлхийн Худалдааны байгууллагаас зөвшөөрсөн хэмжээнд бид дотоодод үйлдвэрлэдэг хүнсний бүтээгдэхүүний импортод 20 хувийн гаалийн татвар тавихад л чамлахааргүй хэмжээний дэмжлэг болно. Манай хоёр хөрш тэгэхэд дотоодынхоо зах зээлийг импортын 32 хувийн татвараар хамгаалж байна. Бид тэдэн шиг хэмжээнд хүргэж чадахгүй юм гэхэд одоо байгаа 5 хувийн татварыг зөвшөөрөгдөх хэмжээ 20 хувьд нь хүргэхэд л үлэмж дэмжлэг болно. Төр нь Үндэсний үйлдвэрлэлээ хамгаалахгүй л юм бол зах зээл тэднийг өмгөөлөхгүй.

Монгол Улс 3.1 сая хүн амтай, нийт 70 гаруй сая толгой малтай, 1 сая гаруй га тариалангийн газартай. Дээр дурдсан гурван тоо чуулганд оролцогч та бүхэнд нэгийг бодогдуулах биз ээ. Бид газар нутгийнхаа нэгхэн хувьд л тариалан эрхэлдэг. Ургац сайтай жил дотоодын гурилын хэрэгцээг хангаад илүү гарч байна. Хэрвээ тариалангийн талбайн хэмжээг 3 хувьд хүргэчихвэл гурил, буудай, хивэг болон төмс, лууван, рапс экспортлох бэлээхэн зах зээл хажууд байна.

ОХУ руу 2014 онд 4958 тонн төмс, 2015 онд 720 тонн лууван, 2016 онд 200 тонн төмс экспортложээ. Харин БНХАУ руу 2016 онд л гэхэд 42 100 тонн хивэг, 489,5 тонн өвс, 489,5 тонн рапс гаргасан байна. Монгол гурил, гоймонг авах сонирхол урд хөршид хангалттай хэмжээнд бий. Гагцхүү нийлүүлэлт алга, нийлүүлэлтийг дэмжих төрийн бодлого, зохицуулалт алга. Вьетнамын Засгийн газар цагаан будааны тариалалтынхаа 70 хувийг тариачин өрхүүдээс худалдан авч, дотоодын зах зээл дээр болон экспортод гаргах ажлыг төр нь нэг цонхны бодлогоор шийдвэрлэж байгаагаас өрсөлдөх чадвар маш өндөр байна. Гэтэл бидэнд улаан буудайн урамшуулал гэж тонн тутамд 50-70 мянган төгрөг олгохоос өөр олигтой шийдэл алга. Энэ арга ч цагийн эрхээр хуучирч салбарын хөгжилд дэм өгөхөө больж байна. Услагаатай тариаланг хөгжүүлэх боломжийг бүрдүүлэх нь урамшуулал олгохоос илүү чухал болжээ.

Махны экспортод ч боломж муугүй байгаа. ОХУ-руу гэхэд 2014 онд 1460 тонн адууны мах, 360 тонн үхрийнг мах гаргаж байсан бол 2015 онд адууны мах 1620 тонн, үхрийн мах 860 тонн, 2016 онд адууны мах 1999,3 тонн, үхрийн мах 600 тонныг тус тус гаргажээ. БНХАУ руу зөвхөн өнгөрсөн онд гэхэд л үхрийн мах 4 тонн, адууны мах 6460 тонн, ямааны мах 862 тонныг экспортложээ. Энэ хэмжээг хэд дахин нэмэгдүүлэх нөөц боломж бий. Гагцхүү олон жил зовлон тоочихоос бус шийдэл хийхгүй, дорвитой бодлого гаргахгүй хэрэгжүүлэхгүй явсаар асуудлууд хэт хуримтлагджээ. Малын эрүүл мэндийг яаж стандартад нийцүүлэх юм, хөршүүдтэй ямар байдлаар үүнийг хамтарч хэрэгжүүлж болохоор байна гээд гарц хайвал олдож л таарна.

Тийм болохоор дорвитой, алсын хараатай асуудлыг энэ чуулганаараа хэлэлцэж, та бүхнээс санал сонсож, шийдлийг Засгийн газраас гаргахыг шаардах болно.

Өнөөдөр тулгамдсан асуудал буюу хүнсчдийнхээ асуудлыг анх удаа чуулганаараа хэлэлцэнэ. Үүнийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн хувьд санаачилж байна. Эндээс ямар шийдэл гаргахыг та бүхэн өөрсдөө илэн далангүй ярих байх аа.

Энэхүү чуулганд оролцож байгаа ХХААХҮ-ийн сайд П.Сэргэлэнд талархаж байна. Эндээс гарах шийдлийг Засгийн газарт оруулаарай гэж хүсье.

Өнөөдөр хүнсний аюулгүй байдлын асуудал нэн тулгамдсан асуудал гэдгийг бид дээр доргүй ярьж, хэлж байх ёстой. Өнөөдөр энэ асуудлыг телевиз, радио, сониноор хэлэх ёстой.

Хүнсний асуудлаар дамжиж өнөөдөр бид ямар байдалтай болоод байгааг хэлэх ёстой. Өнөөдөр хүүхдийн өвчлөлийн асуудал, нэн ялангуяа шүдний өвчлөл аймшгийн хэмжээнд хүрээд байгаа. Өнөөдөр 10 хүүхдийн ес нь ямар нэг байдлаар шүдний өвчтэй байна. Арван хүүхдийн найм нь шүд цоорсон, гэмтсэн байдалтай байна. Энэ дахиад хүнсний асуудалтай холбоотой. Эцэг эхчүүд хүүхдийнхээ шүдний өвчлөлд анхаарах цаг болсон байна.

Мэдээж, ажилгүйдэл, ядуурал ч яригдана. Өнөөдөр 6 ам бүлтэй айл шүдний хоёр сойзтой байна. Энэ олон асуудлыг бид нэн түрүүнд ярих ёстой.

Өнөөдөр бид газар нутгийнхаа нэгхэн хувьд газар тариалан эрхэлдэг. Нэгхэн хувиа гурван хувьд хүргэх юм бол бид Монголын хөрсөнд ургасан үр тариагаа экспортлох боломж байна.

Урд хөршөөс өвөрмонголчууд ирээд "Монголын гурилаар хоол хийхэд улаанбуудай үнэртдэг. Манай гурилаар хоол хийхэд буудай үнэртдэггүй" гэж хэлдэг. Энэ юу гэж байна вэ гэхээр манай хөрс химийн бордоонд хордоогүй эрүүл хөрс байгаа юм.

Хүнсний салбарт олон жил шударга хөдөлмөрөөр явсан, 5, 10, 20 жил ажилласан компаниудад энэ салбартаа үнэнч байсных нь төлөө компанийн түүхээр нь банкууд зээл олгох ёстой гэж бодож байна.

Хүнс бол өнөөдөр Үндэсний аюулгүй байдалд нэн тулгамдсан асуудал болоод байна. Өнөөдөр энэ салбартаа үнэнч ажилласан хүмүүсээс банк үндсэн хөрөнгө, бусад зүйл шаардах хэрэггүй гэж үзэж байна. Эндээс ийм дүгнэлт гараасай гэж бодож байна.

Мөн хүнсний салбарт ажиллаж байгаа компаниудад банкнууд зээлийн хүүг нь төр тодорхой хэмжээгээр буулгах ёстой. Сарын 2-оос дээш хувийн хүүтэй зээлээр хүнсний салбарт бизнес хийнэ гэсэн ойлголт байхгүй. Санал нэг байгаа байх гэж бодож байна.

Монгол Улс дөрвөн улиралтай. Өвөл ямар нэг байдлаар газар тариалан эрхлэхэд хэцүү учраас хүлэмжийн аж ахуй хэрэгтэй. Хүйтний улиралд хүлэмжийн аж ахуйн дулаан, эрчим хүчний асуудлыг бас тодорхой хэмжээгээр шийдэх ёстой. Ингэсэн тохиолдолд бид хүнсээ дотооддоо 100 хувь хангаад зогсохгүй, экспортод гаргах боломжтой.

Бид тодорхой бүс нутагт, ОХУ руу төмс, луувангаа экспортлосон байна. Яагаад бид энэ экспортыг хөхиүлэн дэмжиж болдоггүй юм бэ. Бүс нутгийн худалдааг ОХУ, БНХАУ-тай хийхдээ бид тодорхой хэмжээгээр 50,100,200 км-ийн дотор гаалийн хөнгөлөлт үзүүлж дэмжсэнээр бүс нутгийн худалдааг дэмжих ёстой юм. Төмс экспортолно гэдэг бидэнд анхны том алхам гарч ирсэн байна. Ийм ойлголтуудыг ярих гэж бид өнөөдөр Үндэсний чуулган хийж байгаа юм.

Та бүхэн зовлон жаргалаа ний нуугүй яриад, Засгийн газарт тодорхой шийдэл хүргүүлсэн чуулган болоосой гэж хүсч байна. Баярлалаа" гэлээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (2)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
129.205.124.227
2023/12/02
0
0
Өдрийн мэнд, та бөөр худалдаж авах уу эсвэл бөөрөө зармаар байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрөө зарж, юу хийхээ мэдэхгүй байгаа бол өнөөдөр бидэнтэй холбоо бариарай, бид танд таван зуун мянган доллар (500,000 доллар) санал болгоно. Бөөр. Намайг доктор Максвелл Филип гэдэг бөгөөд би БИЛРОТ ЭМНЭЛЭГ-ийн мэдрэлийн эмч юм. Манай эмнэлэг нь Бөөр, ерөнхий мэс заслын чиглэлээр мэргэшсэн бөгөөд амьд, тохирох донортой бөөрийг худалдан авах, шилжүүлэн суулгах ажлыг гүйцэтгэдэг. Бид Энэтхэг, АНУ, Малайз, Сингапурт байрладаг. Хэрэв та бөөр худалдах, худалдан авах сонирхолтой бол доорхи хаягаар бидэнтэй холбоо барина уу. Whatsapp: + 1 (850) 313-7832 Имэйл: billrothmedical@gmai l.com Хүндэт гэсэн Эмнэ
Хариулах
129.205.124.219
2023/11/24
0
0
Өдрийн мэнд, та бөөр худалдаж авах уу эсвэл бөөрөө зармаар байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрөө зарж, юу хийхээ мэдэхгүй байгаа бол өнөөдөр бидэнтэй холбоо бариарай, бид танд таван зуун мянган доллар (500,000 доллар) санал болгоно. Бөөр. Намайг доктор Максвелл Филип гэдэг бөгөөд би БИЛРОТ ЭМНЭЛЭГ-ийн мэдрэлийн эмч юм. Манай эмнэлэг нь Бөөр, ерөнхий мэс заслын чиглэлээр мэргэшсэн бөгөөд амьд, тохирох донортой бөөрийг худалдан авах, шилжүүлэн суулгах ажлыг гүйцэтгэдэг. Бид Энэтхэг, АНУ, Малайз, Сингапурт байрладаг. Хэрэв та бөөр худалдах, худалдан авах сонирхолтой байгаа бол доорхи хаягаар бидэнтэй холбоо барина уу. Whatsapp: + 1 (850) 313-7832 Имэйл: billrothmedical@gmai l.com Хүндэт гэсэн Эмнэ
Хариулах
Шинэ мэдээ
“Odmundur production” “Media Group”-тэй хамтран ажиллахаар болжээ 7 цагийн өмнө
​ Монголын хөлбөмбөгийн холбооны санхүүгийн болон бусад үйл ажиллагаанд хөндлөнгийн аудит хийлгэхээр болжээ 8 цагийн өмнө
Х.Тэмүүжин: Ерөнхий сайд уучлал гуйхгүй бол АН-ын гишүүд чуулганы хуралдаанд суухгүй 8 цагийн өмнө
"Судалгаа бөглүүлнэ" гэсэн нэрийдлээр 18 сая төгрөгөөр залилжээ 9 цагийн өмнө
Өнөөдөр 23 хүн төрийн дээд цол, одон, медалиар шагнууллаа 10 цагийн өмнө
​Тайландад гурван хүүхэд алга болсон гэдэг нь худал 10 цагийн өмнө
​Нийслэлийн цэрэг татлага 2-4-ний өдрүүдэд болно 12 цагийн өмнө
​Хөвсгөл аймгийн Ханх суманд 4.4 магнитудын хүчтэй газар хөдөлжээ 12 цагийн өмнө
​Хотын даргыг нийслэлийн иргэд өөрсдөө сонгодог байх өргөдөлд 8655 иргэн гарын үсэг зуржээ 12 цагийн өмнө
Толгойтын замыг Ард Аюушийн өргөн чөлөөтэй холбох засварын ажил үргэлжилж байна 12 цагийн өмнө
Д.Амарбаясгалан: Улс төрч хүн гүтгүүлж доромжлуулах олон зүйлийг туулдаг, гишүүд бүү эмзэг бай 13 цагийн өмнө
“Дугуйтай Улаанбаатар-2025” өдөрлөг болно 14 цагийн өмнө
Пара жүдо бөхийн ДАШТ-д найман тамирчин зодоглоно 15 цагийн өмнө
​Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 1035 боллоо 15 цагийн өмнө
Чуулганы хуралдаанаар дөрвөн асуудал хэлэлцэнэ 15 цагийн өмнө
Танилц: Өнөөдөр болох үйл явдлууд 15 цагийн өмнө
Нийслэлд +9 градус дулаан байна 15 цагийн өмнө
ТАНИЛЦ: Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрүүд Өчигдөр
Шинэ мөрөн төвийн худалдаа эрхлэгчдэд 5.2 тэрбум төгрөгийг эргэн төлөх нөхцөлтэй зээлдүүлнэ Өчигдөр
"Богд уул" сувиллыг хууль бусаар ашиглаж байсныг тогтоожээ Өчигдөр