УМАРД СОЛОНГОС ЗОВЛОН ХОХИРОЛ УЧРУУЛАХАА АМЛАВ


Умард Солонгос ээлжит цөмийн зэвсгийн туршилтаа хийсэн тул НҮБ-ын Аюулгүй Зөвлөлийн хуралдаанаар тус улсад тавих эдийн засгийн хоригийг улам чангатгахаар боллоо. Манай хоёр хөрш болох ОХУ, БНХАУ ч хоригийг чангатгахыг дэмжсэн байна.

Урьд хожид дэлхийн аль ч улсад тавтж байгаагүй хатуу хоригийг хэрэглэхээр болсноо НҮБ-ын Аюулгүйн зөвлөл зарлалаа. Нефть болон хүнсний бүтээдэхүүн нийлүүлэхгүйн зэрэгцээ Умард Солонгосын бөс даавуун барааг ч худалдан авахгүй байхаар хоригт тусгасан байна. Ингэснээр Умард Солонгосын экспортын орлогын 90 орчим хувийг хаах ажээ. Үүн дээр нэмж хориг арга хэмжээ авбал Умард Солонгосыг боомилж хөнөөсөнтэй ялгаагүй явдал болно гэж мэргэжилтнүүд дүгнэж байна.

Тус хориг арга хэмжээний талаар шийдвэр гаргахаас өмнө Умард Солонгосын Мэдээллийн төв агентлагаас Гадаад Харилцааны яамныхаа мэдэгдлийг дэлхий даяар түгээлээ. Тус мэдэгдэлд "Хэрвээ дахин шинэ хориг арга хэмжээ авбал АНУ-д зовлон, хохирол учруулна" гэж дурьджээ. Мөн "Вашингтоноос манай улсад үзүүлэх дарамт ухамсарт оюун ухаанд багтахааргүй хэмжээнд хүрлээ" хэмээн онцлон тэмдэглэсэн байна.

М.Болджин


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 1 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 2 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 3 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 21 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18