​О.БААСАНХҮҮ: ОГЦРУУЛСАН ТӨДИЙ БИЧИГ ӨГӨӨД, АСУУДЛЫГ КНОПООР ШИЙДЛЭЭ


Өнгөрсөн долоо хоногт Засгийн газрыг огцруулах асуудлыг чуулганаар хэлэлцэх үед УИХ-ын гишүүн О.Баасанхүү ирээгүй билээ. Тэгвэл эрхэм гишүүн яагаад хуралд ирээгүй. Хуралд ирээгүйг нь хүмүүс хэрхэн мушгин гуйвуулж гүтгэж байгаа талаар өөрийн цахим хуудсаараа дамжуулан мэдээлэл хийсэн юм. Тухайн үед гишүүн өвчний улмаас чөлөөтэй байсан бөгөөд үүнийг нь зарим нэг хэвлэл мэдээллийн хэрэгслээр мушгийн гуйвуулсан гэсэн юм. Мөн доромжлолыг хүлээн авахгүй, хууль хяналтын байгууллагад өгнө. Харин шүүмжлэлийг бол хүлээж авна гэсэн юм. Харин Засгийн газрын талаар байр суурий ийнхүү илэрхийллээ. Тэрбээр "Засгийн газар хангалтгүй, хатуухан хэлэхэд маш муу ажилласан. Худлаа амласан, олон шийдвэрүүд нь эргэж буцсан. Ерөнхий сайдыг огцруулах гурван үндэслэлийн хүрээнд яривал энэ бол төвөгтэй асуудал болно. МАН хоёр хуваагдсан нь үнэн. Тэр дундаа Ерөнхий сайдын эрх мэдлийн төлөөх тэмцэл хүчээ авсан. Энэ тэмцлээ АН болон бусад гишүүдийн оролцоотойгоор маргаанаа хагаллаа. МАН-ын гишүүд Ерөнхий сайдыг огцруулах гэж байгаагаа бидэнд танилцуулаад, ямар үндэслэл байгааг биднээс давхар асуух ёстой байсан. Харин Т.Аюурсайхан нарын гишүүд намынхаа хэрүүлийг биднээр хагалуулсан арчаагүй үйлдэл болсон. 2020 онд МАН-д ард түмэн дүнгээ тавина. Одоо бол худлаа ярьдаггүй, хулгай хийдэггүй засгийг байгуулахын төлөө ажиллах ёстой. Төр бүтэн, төрийн үйл ажиллагаа тасралтгүй явах ёстой. МАХН, МАН хоёр нэг угшилтай учир энэ намын дотоод асуудлын талаарх мэдээллийг маш сайн авдаг. Ерөнхийлөгчийн сонгуульд ялагдсан гэх үндэслэлийг Ерөнхий сайдад тохсон нь надад таалагдаагүй. Ерөнхий сайдыг огцруулах үндэслэлд 60 тэрбум зэрэг нарийн асуудал тусгавал огцруулах гишүүд өөрсдөө ороогдчих гээд байсан учир огцруулсан төдий бичиг өгөөд, асуудлыг кнопоор шийдлээ гэж харж байна" хэмээн ярьлаа.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 1 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 2 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 3 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 21 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18