ДЭЛХИЙН ХАМГИЙН ҮЗЭСГЭЛЭНТЭЙ 10 УЛСТӨРЧ ЭМЭГТЭЙ



Улстөрчид гэхээр зангиа зүүж, цүнх барьсан ахимаг насны эрчүүд санаанд эхэлж буудаг. Тэгвэл эмэгтэй улстөрчид, тэр дундаа бүр үзэсгэлэнтэй бүсгүйчүүд улс төрд амжилт олж, олны хүндлэл, талархлыг хүлээж буй нь цөөнгүй. Энэ удаад Дэлхийн хамгийн үзэсгэлэнтэй мөн нөлөө бүхий улстөрч эмэгтэйчүүдийг танилцуулья.

  • 1.Мара Карфанья


Хэдэн жилийн өмнө телевизийн хөтлөгч, фотомоделиор ажиллаж явсан Мара Карфанья Италийн улс төрийн гол хөзрүүдийн нэг гэгддэг. 2004 оноос улстөрчийн замналаа эхэлж, Forza Italia намд идэвхтэй ажиллах болсон. Эмэгтэйчүүдийн эрхийн төлөө тууштай тэмцэгч гэдгээрээ олны сайн танил.

2008 онд Карфаньягийн санаачилсан биеэ үнэлэх явдлыг гэмт хэрэгт тооцох хууль гарсан. Тус хуулийн дагуу биеэ үнэлэгч болон үйлчлүүлэгч хоёулаа буруутай хэмээн үзэж, хоёуланд нь торгууль ногдуулж, ял үүрүүлэхээр заасан юм. Италийн ард түмэн түүнийг "Сайхан Мара" гэж нэрлэдэг гэнэ.

  • 2.Сетрида Гига


Ливаны нэрт улстөрч. Сирийнхэн Ливанд дарангуйлал тогтоохын эсрэг тэмцэгч энэ эмэгтэй иргэдийнхээ хүндлэлийг ихэд хүлээсэн. 1994 онд улс төрд анхлан хөл тавихад нөхөр нь шоронд хоригдож байлаа. Нөхрөө суллуулахаар тэмцэж, улс төрийн шалтаг шалтгаанаар иргэдийг айн сүрдүүлэх, баривчлах, мөрдөн шалгахын эсрэг тууштай тэмцжээ. 11 жил энэхүү тэмцлээ үргэлжлүүлсний дараагаар 2005 онд нөхөр нь улс төрийн гэмт хэрэгтэн гэсэн тодотголоосоо салж, суллагдсан байна. Одоо нөхрийнхөө хамтаар Ливаны хүч намын гол хүч болж, байнга сонгуульд нэр дэвшиж, ялалт байгуулдаг.

  • 3.Хатан хаан Раниа Аль-Абдулла


Иорданы Хаан Абдулла II-ийн хатан Раниа эмэгтэйчүүдийн эрхийн төлөө тэмцэж, тус улсад эмэгтэй хүн компани байгуулж, улсынхаа эдийн засгийн хөгжилд хувь нэмэр оруулах замыг нээж өгсөн буянтанд тооцогддог. Мөн хүүхдүүдтэй зэрлэг балмад харилцах асуудлыг зогсоохын тулд олон жилийн турш шаргуу ажиллаж, амжилт олжээ.

  • 4.Кристина Киршнер


Кристина Элизабет Фернандес де Киршнер 2007 оны арванхоёрдугаар сарын 10-наас 2015 оны арванхоёрдугаар сарын 10 хүртэл Аргентины Ерөнхийлөгчөөр ажилласан. Тэрбээр Аргентины улс төрд их цэвэрлэгээ хийсэнд тооцогддог. Ялангуяа олигархиудын бүлэглэлийн нөлөөг багасгаж, олигархиудын гар хөл болсон хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийг илчилж, мөн нөлөөг нь бууруулсан байна. Түүнийг төр барих хугацаанд Аргентин улс их өрөө дарж, төрийн санд их хэмжээний нөөц хөрөнгө цуглуулж чаджээ. Мөн ажилгүйдэл эрс багссан байна. Кристина Киршнер 2019 оны Ерөнхийлөгчийн сонгуульд дахин нэр дэвшихээр төлөвлөсөн гэнэ.

  • 5.Раби Дхолла


Канадын Либерал намын гишүүн, тус улсын Ардын танхимын гишүүнээр 2004-2011 онд сонгогдон ажилласан. 1984 онд Энэтхэг дэх зөрчил тэмцлийн үеэр 10 настай бяцхан охин Раби Дхолла захиа бичиж, Энэтхэгийн Ерөнхий сайд Гандид хүргүүлсэн нь олны анхаарлыг татаж байсан. Мөн тэрбээр болливудын хэд хэдэн кинонд дүр бүтээсэн байна.

  • 6.Ева Кайли


Грекийн телевизийн гол суваг Mega Channel-ийн хөтлөгч, сэтгүүлчээр ажиллаж байсан Ева Кайли 24 настайдаа Салоника хотын зөвлөлийн гишүүнээр сонгогджээ. Тэрбээр Грекийн парламентын гишүүн бөгөөд Үндэсний Батлах хамгаалах асуудал болон Гадаад харилцааны тусгай хорооны гишүүн. Хилийн чанадад ажиллаж амьдарч буй грек иргэдийн эрхийг хамгаалах байгууллагыг тэргүүлдэг.

  • 7.Шеридан Оливейра


Бразилын хойд бүс нутагт орших Рорайма мужийн иргэдийн амьдрах орчин, нөхцөл байдлыг дээшлүүлэхийн тулд маш олон санаачлага гаргаж, ажил хэрэгжүүлсэн гэж Шеридан Оливейра үнэлэгддэг. Тэрбээр 2014 онд Бразилын конгресст хамгийн өндөр хувийн саналтайгаар сонгогдсоноороо зартай.

Залуучууд болон ахмад настнууд мөн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төлөө олон хөтөлбөр санаачлан хэрэгжүүлж, амжилт гаргаж яваа улстөрч.

  • 8.Колинда Грабар-Китарович


Усны хувцастай зураг нь хэвлэлээр тархснаас хойш Колинда Грабар-Китаровичийг дэлхий дахин үзэсгэлэнтэй улстөрч эмэгтэйчүүдийн тоонд оруулахаас аргагүйд хүрсэн гэдэг. Хорватын түүхэн дэх анхны эмэгтэй Ерөнхийлөгч болсон нь ямар хэмжээний улстөрч гэдгийг бэлхнээ хэлээд өгнө.

  • 9.Моза бинт Насер Аль-Миснед


Арабын ертөнцийн хамгийн хүчтэй, нөлөө бүхий эмэгтэй. Катарын тэргүүн хатагтай. Катар улсын цэцэрлэгжилт, хөгжилт бүхэн энэ эмэгтэйтэй салшгүй холбоотой гэж үздэг.

  • 10.Орли Леви


Телевизийн хөтлөгч, фотомодель Орли Лева-Абукасис Израилийн улс төрийн нөлөө бүхий хүмүүсийн нэг. Өсвөр насныханд тулгамдаж буй асуудлыг шийдэх тал дээр анхаарлаа тавин ажилласан нь олон нийтэд ихэд хүрчээ. Мөн баян ядуугийн ялгааг арилгах, цэцэрлэгийн хүрэлцээг хангах, орон сууцыг иргэдэд хөнгөлөлттэй нөхцөлөөр олгох тал дээр ажлууд сэдэн хэрэгжүүлсэн байна. Мөн хүүхдүүдийн эсрэг хүч хэрэглэх явдлын эсрэг тууштай тэмцэж, энэ тэмцэл нь хууль болон батлагджээ. Түүний санаачилсан тус хуульд хохирогчид нөхөн төлбөрийг улсаас эхний ээлжинд төлөх бөгөөд харин дараа нь гэмт хэрэгтнээс улс тэрхүү мөнгөө буцаан шаардаж авахаар заасан байна.

М.Болджин


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
О.Хангай аварга нэг тонн тарвасын азтан шалгаруулна 27 минутын өмнө
Г.Занданшатар “ОНТРЭ”-ийн лицензийг цуцлах чиглэлээр үүрэг өгсөн байжээ 44 минутын өмнө
Туул гол ундны усны эх үүсвэр биш, Улаанбаатарчууд 100 хувь гүний цэвэр усаар ундаалдаг 48 минутын өмнө
Ил гал гаргахгүй байхыг анхааруулж байна 5 цагийн өмнө
Цаг агаар: +7 градус дулаан 5 цагийн өмнө
ОХУ: Тариалалтын үе эхлэх болон үйлдвэрүүдийн засвар үргэлжлэхтэй холбоотойгоор шатахууны үнэ дахин өсөх магадлалтай 23 цагийн өмнө
НЗДТГ: Өнөөдрийн байдлаар 3000 гаруй тонн нөөцийн мах байна 23 цагийн өмнө
Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, их хэмжээгээр бэлтгэж, хадгалсан этгээдийг баривчиллаа Өчигдөр
Ирэх дөрөвдүгээр сарын цаг агаарын ерөнхий төлөв Өчигдөр
Сэрэмжлүүлэг: Нойтон цас орж, цасаар шуурна Өчигдөр
Г.Занданшатар: Монголын төр намын хуваагдал, талцлаас болж дэлхийд шившиг болж байна Өчигдөр
Үндэсний үйлдвэрлэгчид боловсролын салбарт 1 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийлээ Өчигдөр
“Пицца Хат” брэндийн хамтран ажиллах санал Өчигдөр
"Монгол Улсын төрийн далбаа мандуулах хөтөлбөр"-ийг нээлээ Өчигдөр
Б.Цэвээндаш 1418 км замыг туулаад эх орондоо ирлээ Өчигдөр
ГССҮТ-д цус, цусан бүтээгдэхүүнийг дроноор тээвэрлэн түргэн шуурхай хүргэжээ Өчигдөр
Ц.Мөнхбат: МАН ирцээ бүрдүүлж чадахгүй байж буруугаа манай намаас хайгаад байна 2026/03/27
Нийслэлийн хэмжээнд 4600 айлыг цахилгаан эрчим хүчинд шинээр холбоно 2026/03/27
Азийн хамгийн гайхалтай дэд бүтцийн нэг "Голын хурдны зам" 2026/03/27
О.Цогтгэрэл: Чуулган хуралдахгүй байгаа ч цаг үеийн тулгамдсан асуудлыг сонсох ёстой 2026/03/27