АБЭ: ПУТИН, БАТТУЛГА ХОЁР ЖҮДОГИЙН ХАР БҮСТЭЙ, ТЭДНИЙГ БАРИЛДУУЛЬЯ!



ОХУ-ын Владивостокт болж буй Дорнын Эдийн засгийн чуулганы үеэр Японы Ерөнхий сайд Шинзо Абэ индэр дээрээс жүдо бөхийн тухай ярьж, ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин болон Монголын Ерөнхийлөгч Х.Баттулгыг барилдуулья гэсэн санааг хэлжээ.

"ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин жүдогийн хар бүстэй. Монголын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга ч мөн хар бүстэй. Японы Жүдо Бөхийн Холбооны шугамаар хар бүстэй Ерөнхийлөгчдийг уривал ямар вэ? Тэгвэл та бүхэн Японд Ерөнхийлөгчдийн үзүүлэх халз барилдааныг үзэж болно шүү дээ" гэж Шинзо Абэ хэлсэн байна.

Харин өөрийнхөө тухайд "Надад хар бүс байхгүй. Тэгээд ч гэмтэж бэртмээргүй байна. Тийм болохоор хажуугаас нь чимээгүйхэн хараад сууж байя" гэж Шинзо Абэ өгүүлжээ.

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин энэхүү яриаг дэмжиж "Саявтархан дуртай спорт болох Жүдо бөхийн ДАШТ-ийг үзэхдээ Будапештэд бид уулзсан. Бид хоёрын нэгдмэл сонирхол хоёр улсын хоорондын харилцааг улам сайжруулж, хөгжүүлэхэд их дэм өгнө гэж найдья" хэмээн хэлсэн юм.

М.Болджин


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 1 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 2 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 3 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 21 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18