​Б.БАТ-ЭРДЭНЭ: ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ БҮХ ХАМААРАЛ ЕРӨНХИЙЛӨГЧИД ОЧСОН


Би та бүхнийхээ итгэлийг хүлээгээд батлан хамгаалах салбарыг тэргүүлээд нэг жилийн хугацаанд ажилласан. Олон салбаруудад сахилга, хариуцлага суларсан байна. Энэ бол ганц хоёр жилийн дотор бий болсон нөхцөл байдал биш. Олон жилийн хугацаанд хуримтлагдсан асуудал. Тиймээс ч би хаалттай чуулган дээр Монгол Улсын Ерөнхийлөгчийг мэдээлэл хийх үеэр зэвсэгт хүчний салбарт бий болоод байгаа асуудлыг хөндөж байсан. Хуулиараа улстөрийн дээд удирдлагыг хэрэгжүүлдэг байгууллага бол УИХ. 2016 оны хууль эрхзүйн зохицуулалтаар Зэвсэгт хүчний бүх хамаарал Ерөнхийлөгчид очсон. Шинэ хуулиар сайдын эрх мэдэлд байсан бүх түвшний томилгооны ажил байхгүй болсон. Удирдлагын томилгоог хийж байж бодлогоо хэрэгжүүлдэг, хяналтаа тавьдаг. Ийм боломж үнэхээр хязгаарлагдмал болсон. Улс орны эдийн засаг маш хурдтай унасныг бид мэднэ. Энэ уналтыг зогсоох, тогтворжуулах, өсөлт бий болгохын төлөө Засгийн газар их ажилласан. Авч хэрэгжүүлсэн тодорхой зөв бодлогын үр дүнд эерэг өөрчлөлтүүд мэдрэгдэж байгаа. Засгийн газрын ажилд алдаа дутагдал байгааг үгүйсгэхгүй. Гэхдээ улс орны ирээдүйн том зургаар харвал нилээн эгзэгтэй цаг үе ирсэн учраас Засгийн газрыг унагаах асуудалд УИХ нухацтай, бодитойгоор хандах зайлшгүй шаардлагатай.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 1 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 2 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 3 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 21 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18