Н.НОМТОЙБАЯР: Х.БАТТУЛГА, З.ЭНХБОЛД, Н.АЛТАНХУЯГ НАРТ БАЯР ХҮРГЭЕ


УИХ-ын ээлжит бус хуралдаан Засгийн газрыг огцруулах асуудлаар хуралдаж байна. Өнөөдрийн хуралдаан 24 цаг хүртэл үргэлжлэх бөгөөд гишүүд хоол идэхээр түр завсарлаад байсан юм. Хуралдаан завсарлахаас өмнө 20 гишүүн үг хэлсэн бол одоо 10 гишүүн үг хэлэх үлдээд байна.

Н.Номтойбаяр: Ерөнхийлөгч Х.Баттулга, тамгын газрын дарга З.Энхболд, зөвлөх Н.Алтанхуяг нарт баяр хүргэхэд холгүй нөхцөл байдал үүсээд байна. Манай намын зарим нэг нөхдийн увайгүй үйлдэл дээр улстөрийн нүүдэл хийж байна. Концесс дээр миний нэр удаа дараа яригдаж байгаа. Гэрээ байгуулагдсан уу гэвэл байгуулагдсан. Таван засгийн газар шат дараалалтай шийдэж явсан асуудал. Хорь гаран жилийн хугацаанд бизнес хийсэн. Сүүлийн 10 жил улсад татвар төллөө.

Би засгийн газрын гишүүн болсноор манай компани үйл ажиллагаагаа хаах байсан юм уу. Би ашиг сонирхолын зөрчилгүй. Бид улсаа хөгжүүлэх л ашиг сонирхолтой. Хөгжлийн банкнаас зээл авсан гээд шүүмжилсэн. Цементын үйлдвэр ашиглалтанд орсон Хятадаас цемент авахаа байсан, олон хүн ажилтай болсон. Яагаад үүний үр дүнг ярихгүй байгаа юм. Батзандан Х.Тэмүүжингийн оронд хуульзүйн сайд болох гээд гүйж байсан. Намын чинь нөхөд дэмжээгүй. Дэмжээгүй нь ч зөв юм байна гэж бодож байна.




0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 1 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 2 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 3 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 21 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18