УИХ-ын Тусгай хяналтын дэд хороо Н.Энхболд, Г.Занданшатар, Д.Цогтбаатар, Я.Санжмятав нар багтдаг бөгөөд С.Батболд даргалдаг юм. Хуралдаанаар Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат, Шадар сайд У.Хүрэлсүхийг тагнаж чагнасан гэх асуудлыг үнэн зөв шалгаж байна уу гэдгийг уг хуралдаанаар хэлэлцсэн. Яг одоогийн байдлаар тус хорооны хуралдаан завсарлаад байна. Уг хуралд УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан, Н.Цэрэнбат, Х.Нямбаатар, Н.Номтойбаяр нар оролцжээ.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна