УИХ-ын Тусгай Хяналтын Дэд хороо яг одоо Төрийн ордны Г танхимд хуралдах гэж байна. Хуралдаанд Д.Цогтбаатар, Г.Занданшатар нар ирчихээд байгаа бөгөөд Н.Энхболд өрөөндөө байгаа гэх мэдээлэл байна. Харин Я.Санжмятав, С.Батболд нар ирээгүйн байгаа юм. Тус хорооны хуралдаанаар хэлэлцсэн асуудлыг чуулганы хуралдаанаар хэлэлцэх горимтой байдаг. Тиймээс Ээлжит бус чуулган 10 цагаас хуралдаж, тусгай хяналтын дэд хороогоор хэлэлцсэн асуудлыг хэлэлцэх юм байна .
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна