УИХ-ын Тусгай хяналтын дэд хорооны гишүүд Ерөнхий сайдаас өгсөн хүсэлттэй танилцаж, Тусгай хяналтын дэд хороог хуралдуулахаар болсон байна . Тусгай хяналтын дэд хороо Н.Энхболд, Г.Занданшатар, Д.Цогтбаатар, Я.Санжмятав нар багтдаг бөгөөд С.Батболд даргалдаг юм. Тусгай хяналтын дэд хороо нь таван гишүүнтэй бөгөөд тэдний гурав нь Засгийн газрыг унагахаар гарын үсэг зурсан хүмүүс бол нэг нь АН-ын нэг гишүүн ажээ. Хуралдаанаар Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат, Шадар сайд У.Хүрэлсүхийг тагнаж чагнасан гэх асуудлыг үнэн зөв шалгаж байна уу гэдгийг уг хуралдаанаар хэлэлцэх юм байна.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна